Сэтгэлд хоногшсон шинэ жилийн дуунуудын утга


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-12-23

Хүн бүр догдлол дүүрэн хүсэн хүлээдэг өдрийн нэг бол Арван хоёрдугаар сарын 31 билээ. Дуртай киногоо үзэнгээ, сэтгэлд хоногшсон дуугаа сонсож шинэ оноо угтах сайхан биш гэж үү? Тэгвэл жил бүр сонсдог ч огт моодноос гардаггүй, сэтгэлд хоногшсон шинэ жилийн дуунууд, тэдгээрийн далд утгыг хүргэж байна.

ABBA-Happy New Year

Алдарт ABBA хамтлагийн Happy New Year дуугүйгээр шинэ жилийг төсөөлөхөд бэрх. 1980 онд гарсан уг дуу нь дэлхий ертөнц шинэ жилийн өдрүүдэд жилийн бусад энгийн өдрүүдэд байдгаас илүү сайхан газар болж буйг магтан дуулна. Энэ л баярын өдрүүдэд бүх хүн аз жаргалтай, хайртай гэр бүлийнхэн, найз нөхөд, хажуу айлын хөрштэйгээ халуун дулаан уур амьгалаар дүүрэн өнгөрөөх баяр хэмээжээ. 

Mariah Carey-All I Want For Christmas Is You

"Зул сарын минь хамгийн том бэлэг бол жинхэнэ хайр юм". Шинэ жилийн баяраар авах бэлэг хамгийн догдлолтой нь байдаг. Тийм үү? Гэхдээ бэлэг бүхний дотроос эд материалаас илүү жинхэнэ хайр хамгийн хүчтэй.

Wham!-Last Christmas

Уг дуу нь бүтэлгүй хайрын тухай өгүүлнэ. Дуучин өнгөрсөн Зул сарын баяраар нэгэн хүнд зүрх сэтгэлээ өгсөн ч маргааш нь түүний урмыг хугалсан учир энэ жил онцгой нэгэнд зүрх сэтгэлээ өгөх болно гэдэг. 

Хэрэв энэ онд хэн нэгэн зүрхийг чинь шархлуулсан бол шархаа эдгээж, илүү онцгой зөв нэгэнд зүрхээ хадгалаарай.

Vaughn Monroe-Let It Snow! Let It Snow! Let It Snow!

Let It Snow! Дууг олон дуучид коверлон дуулсан байдаг ч жинхэнэ дуучны нэрийг Vaughn Monroe гэдэг ажээ. Уг дуу нь үнэндээ Зул сарын баярын тухай биш өвлийн сэдэвтэй хайрын дуу юм. Хайртай хүнтэйгээ хамт байх нь ямар ч таагүй уур амьсгалыг таатай болгох ид шидтэй гэдгийг илтгэхийг зорьжээ.

Bobby Helms-Jingle Bell Rock

Зул сарын тухай өгүүлэх хамгийн алдартай дуунуудын нэг бол Jingle Bell Rock билээ. Сонирхуулан хэлэхэд энэхүү дуу нь 60 жилийн түүхтэй. Хонх жингэнэснээр хүн бүрд баяр, баяслыг авчрах тухай өгүүлнэ.

Bruce Springsteen-Santa Claus Is Comin’ To Town

“`Би энэ дууны үгийг хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар бичсэн” хэмээн зохиогч нэгэн ярилцлагынхаа үеэр хэлсэн. Тэрээр өөрийн хүүхэд насаа дурсаж, Зул сарын баярын өдрүүдэд Санта ирж байгааг бүх хүмүүст сануулахыг хүсжээ.

Andy Williams- It's the Most Wonderful Time Of The Year

Уг дуу нь The Andy Williams Show дээр анх цацагдаж удалгүй Billboard Christmas Chart-ыг тэргүүлжээ. Сонсох бүрд алдарт “Гэртээ ганцаараа” киног санагдуулна гэдэгт итгэлтэй байна.

Michael Bublé - It's Beginning To Look A Lot Like Christmas

1971 онд дууны зохиогч уг дууг бичиж, “Гэртээ ганцаараа 2” кинонд ашигласнаар аажмаар олны хүртээл болжээ. Алдарт дуучин Michael Bublé энэхүү дууг коверлосноор Billboard Hot 100 чартад багтаж, одоог хүртэл бидний сэтгэлд эгшиглэсээр байна.

Эх сурвалж: songmeaningsandfacts.com, songfacts.com

#Дуу хөгжим