ВИДЕО: Рианна хүүгийнхээ бичлэгийг анх удаа TikTok-д нийтэлжээ


Сондор | YOLO.MN
2022-12-20

Дуучин Рианна болон түүний найз залуу реппер A$AP Rocky нар 2022 оны тавдугаар сард хүүтэй болсон билээ. Тэд хүүгийнхээ бичлэгийг өмнө нь огт нийтэлж байгаагүй бөгөөд саяхан Рианна өөрийн албан ёсны TikTok хуудаст долоон сартай хүүгийнхээ бичлэгийг оруулжээ. Харин өмнө нь аав, ээж, хүү гурав далайн эргээр зугаалж байх үеийн зургийг папарациуд авсан нь ил болж байсан юм.

Машины арын хүүхдийн суудал дээр суусан хүүгийнх нь бичлэг 45 секунд үргэлжлэх ба хүү нь инээж, эвшээж буй дүр зураг гарах аж. Бичлэгээс харахад дуучин бүсгүйн гар утас хүүгийнх нь гарт байх ба Рианна бичлэгийнхээ тайлбарт "Хакердуулчихлаа" гэж бичжээ.

Тэд хүүгийнхээ нэрийг олон нийтэд хараахан ил болгоогүй юм.

Рианна энэ оны нэгдүгээр сард анхны хүүхдээ хүлээж буйгаа ил болгосон бөгөөд бие давхар үедээ ч загварлаг, өөртөө итгэлтэй байдлаа харуулж, жирэмсэн эмэгтэйн хувцас загварын талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг эвдсэн билээ.

Тэрбээр ээж болсноосоо хойш "Lift Me Up" дуугаа өвөрмөц хэв маягаар дүрсжүүлэн гаргасан юм.

Эх сурвалж: Today

#Оддын тухай