ФОТО: Аргентинчууд хотын төвдөө цуглаж, ялалтын баяраа тэмдэглэжээ


А. Мишээл | YOLO.MN
2022-12-19

"Катар-2022" хөл бөмбөгийн ДАШТ-д Аргентины шигшээ баг аваргын цом хүртсэний дараа Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын төвд олон мянган хүн цуглаж, баяраа тэмдэглэцгээжээ. Тэд хотын хамгийн өргөн чөлөөнд цуглан, дуулж бүжиглэцгээсэн байна.

Тэмцээний гол дүр нь багийн ахлагч Лионел Месси байсан ч аргентинчууд 1986 онд дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирсан Диего Марадонаг мөн дурсаж, зургийг нь мандуулан, түүнд зориулсан дууг дуулцгаажээ.

Аргентинчуудын хотын төвдөө бараг бүх газрууд хаалгаа барьсан ч олон нийт цугласан газар зайдас, хачиртай талх, хүйтэн ундаа, шар айраг зарж байжээ. 

Гудамжинд  машины дуут дохио хангинаж, хүмүүс орилж, хашхирцгаан, баярласандаа бие биеэ тэврэн үнсэж, улс даяар баяр хөөр болцгоосон байна.





















#Мэдээ