Чиний өөрийнхөөрөө гэрэлтэх шинэ он


YOLO.mn | YOLO.MN
2022-12-13

Hey чамд дуулгах гайхалтай мэдээ байна. Өөрийгөө тодорхойлох, орчин үеийн cool залуус дуртай артистаа сонсож, мэдлэгээ хуваалцаж, techno хөгжмийг мэдрэхээс гадна, өөрийн хүрээллээ зогсолтгүй тэлэх “HAPPY U YEAR” эвент зохион байгуулагдах гэж байгааг мэдсэн үү?

Тэгвэл технологийн дэвшлийг ашигласан тайз засалтууд, дурсамж бүтээх photobooth, хөгжөөнт тоглоом, зэрэг гайхалтай бэлгүүд нь залуусын дунд илүү хүлээлт үүсгээд байна.

Гялалзсан, гялтгар, гэрэлтсэн,  гэрэлтүүлсэн гээд хамгийн cool хувцсаа өмсөөд ирэхэд өөрийнхөөрөө байх боломж зөвхөн ЭНД.

Энэхүү шинэ жилийн эвент чамайг хэзээ ч ганцаардуулахгүй бас уйдаахгүй гэдэгт итгэж болно шүү гаясс. Яаж оролцох юм бэ гэж үү? Хамгийн гялгар хувцсаа өмсөөд #Ubrand, #HappyUyear гэсэн hashtag-тай зургаа инстаграмаар бидэнтэй хуваалцах, U brand-ын дискорд сувагт нэгдэх, мөн бидний бэлтгэсэн facebook постууд дээр идэвхитэй коммент бичих зэргээр шалгаруулж эвентэд оролцож болно.

Тэгвэл доорх QR кодыг уншуулан хөтөлбөрийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон хүрэлцэн ирэх хамтлаг дуучдын жагсаалт, fan meeting-ийн оролцогчид хэн байх бол гээд хүссэн мэдээллээ авах боломжтой. Юм хөгжинөө гэж...

1. NENE x NOUBOLD - HAPPY U YEAR (Official Music Video)

U brand-ын залууст зориулсан шинэ жилийн хамгийн cool дуунуудын нэг. 12 сар гарахад энэ дуу чиний playlist-ын эхэнд байна гэдэгт итгэлтэй байна. Хайртай хүнээ догдлон хүлээх, гэрлэн чимэглэл, гацуур мод, галзуу үдэшлэг гээд бид бүгдийн хүсэн хүлээдэг шинэ жилийн уур амьсгалыг энэхүү дуунаас мэдрээрэй.

2. AMRA & sash. - U ARE MY CHRISTMAS (Official MV)

Цас хаялсан намуухан үдэш чихэвчээ зүүгээд алхахад бэлэн үү? U хөтөлбөрийн Sash болон AMRA хослуулсан зул сарын гайхалтай нэгэн дууг санал болгож байна. Жил бүр энэхүү  баяраар залуустаа гайхалтай уур амьсгалыг мэдрүүлдэг та бүхэнд хязгааргүй их баярлалаа 

3. Justin Bieber - Mistletoe (Official Music Video)

Хамгийн тайван, хамгийн төгс зул сарын дууг Жастин ахаасаа л мэдрэх юмдаа. 

Үгийг нь мэдэхгүй дагаж дуулдаг байсан цаг саяхан. Хэзээ ч сонсоод уйдахгүй зул сарын хамгийн нандин дуу гэвэл “Mistletoe” дууг нэрлэх охид залуучууд багагүй билээ.

4. Т.Ариунаа -Цасан аялгуу ft Thunder (Official Video)

Ариунаа эгчийн ЖАРГАЛТАЙ гээд дуулах “Цасан аялгуу” дууг мэдэхгүй хүн гэж ховор биз ээ. Тэгвэл энэхүү дууны шинэчилсэн хувилбарыг Thunder-тай хамтран дуулаад зогсохгүй, илүү өнгөлөг, илүү эрч хүчтэй хэмнэлтэй болгожээ. Бага 
насандаа сонсож байсан хамгийн цоглог дуунуудын нэг гэдэгт итгэлтэй байна.

5. Ariana Grande - Santa Tell Me (Official Video)

Санта гэж байдаг бол түүнээс асуух мянга мянган асуулт бий. Зул сар дөхөөд ирсэн энэ үед гэртээ халуун шоколад уугаад, гацуур мод оо чимэглээд, энэхүү дууг сонсоод суухад хамгийн тохиромжтой. 

#Баярын өдөр