Зэрлэг амьтдын хөгжилтэй агшны ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРГУУД-2022


Сондор | YOLO.MN
2022-12-14

Гэрэл зурагчин Том Сулламын (Tom Sullam) санаачилгаар явагддаг уг гэрэл зургийн уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс байгалийн гэрэл зурагчид өөрсдийн бүтээлээ ирүүлжээ.

Модноос унаж буй гурван сартай арслангийн зулзагын зураг энэ жилийн зэрлэг ан амьтдын инээдэмтэй гэрэл зургийн уралдааны ялагчаар тодорлоо.

Энэ агшинг Женнифер Хэдли Танзани улсад байхдаа гэрэл зурагт буулгасан бөгөөд бусад өрсөлдөгч болох 5000 бүтээлийг ардаа орхиж чадсан юм.

Женнифер  "Түүнийг модноос унана гэж бидний хэн ч бодоогүй.  Түүнийг унах үед аюулгүй байдлынх нь төлөө санаа зовж байсан ч тэр муур шиг дөрвөн хөл дээрээ бууж, биеэ сэгсэрч засаад, дүү нараа дагуулан зугтсан. Азгүй зулзагын аз жаргалтай төгсгөл хэмээн зургаа нэрийдсэн" гэжээ.

Харин 2021 оны гэрэл зургийн тэмцээнд Кен Женсений авсан хоёр хөлийнхөө завсар утсан дээр тэгнэн орилж байгаа сармагчны зураг тодорч байв. Өнгөрсөн жилийн зэрлэг амьтдын хөгжилтэй шилдэг гэрэл зургуудыг сонирхох бол ЭНД дарна уу.

#Амьтдын тухай