Conan Gray-ийн дуунд хайртай хүн бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-12-13

Нийтлэлийн өмнөх дугаарт бид дуучин, ая зохиогч Katy Perry-ийн талаар болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин, ая зохиогч Conan Gray-ыг онцолж байна.

Түүний жинхэнэ нэрийг Conan Lee Gray гэдэг. 

Тэрээр BTS хамтлагийн V-ийн фен.

Мөн тэрээр өөрийгөө Taylor Swift-ийн хамгийн том фен нь гэж хэлсэн. 

Түүний зарим дууны утгуудаас хүргэж байна. 

Memories

Ex-ээ дурсах дуу. Түүний Ex буцаж нийлэхийг хүсэж байгаа ч дуучин залуугийн хувьд буцаж нийлэх харилцаатай хосууд байсан гэж бодохгүй байгаа юм. Түүний хүсэж буй зүйл бол хэн хэнийхээ дурсамж болон үлдэх л аж.

Heather

Хариу нэхээгүй хайрын тухай дуу. Тэрээр өсвөр насандаа Heather гэх охинд дурласан бөгөөд энэ охин түүний бодит амьдралтай ч холбоотой гэдэг. Conan Radio.com-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Би түүнтэй холбоо бариагүй удаж байгаа учраас энэ дууг сонссон эсэхийг нь мэдэхгүй байна. Бидэнд найзууд болж үлдэх сонголт ч байгаагүй” гэж хэлсэн байдаг. 

Maniac

Мөн салсан харилцааны тухай дуу. Хосуудын харилцаа дэндүү toxic байсан гэж дурдана. Тэд хамт байх үед найз охин нь согтохдоо түүнийг харааж, доромжилж, үхэлд хүртэл хүргэж байсан тул салахаар шийджээ. Гэвч түүний хуучин найз охин эргэж нийлэхийг хүсэж байгаа бололтой. 

Generation Why

Энэхүү дуу нь Z болон Y үе хоорондох асуудлын тухай өгүүлнэ. Z үеийнхэн хэнд ч санаа зоволгүйгээр өөрийнхөө хүссэн зүйлээ хийж байхад түүний хувьд эцэг эхийн хяналт, шаардлагад өдрийг өнгөрөөж байна гэж дурддаг. 

Эх сурвалж: songfacts.com, songmeaningsandfacts.com

#Дуу хөгжим