“Усаа хайрлая” гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа


YOLO.mn | YOLO.MN
2022-12-08

 

Монгол орны усны гол хэрэглээг хангадаг газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах усны мэдээллийн урт хугацааны “Гүнээсээ хайрлая” аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын Гидрогеологичдын Холбоо TББ, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар, “Оюу толгой” компани, Майнд плас компани хамтран  зохион байгуулж байгаа билээ

Аяны хүрээнд Монголын Гидрогеологичдын Холбооноос санаачлан хүүхэд багачуудад усны тухай мэдлэг олгох, усыг хайрлан хамгаалах, түүний ач холбогдлыг ойлгуулах, усны тухай мэдлэгээ зургийн аргаар илэрхийлэх боломж олгох зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Усаа хайрлая” сэдвээр гар зургийн уралдааныг сэдвээр зохион байгуулсан. Бага анги буюу I-V ангийн сурагчдын дунд “Усаа хайрлая”, дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “Ус миний амьдралд” сэдэвт гар зургийн уралдаанд Дархан-Уул, Баянхонгор, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Булган, Хэнтий зэрэг 6 аймгийн 8 сургууль болон нийслэлийн 36 сургууль оролцож бага ангийн сурагчдын 28, дунд болон ахлах ангийн сурагчдын 79 нийт 104 бүтээл ирэв. Бүтээлийн шалгаруулалтыг Хүүхдийн урлан бүтээх төвийн болон ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны салбарын багш нараас бүрдсэн комисс сэдвийн утга санааны оновчтой байдал, дүрслэл, өгүүлэмж, зохиомж,  өнгө баялаг, зургийн гүйцэтгэлийг харгалзан шүүн тунгаалаа. 

Ирсэн бүтээлүүдийг 2022 оны 12-р сарын 9,10-ны өдрүүдэд "Norphei Art Gallery" үзэсгэлэнгийн танхимд байршуулж, шагналыг 12-р сарын 10-ны өдрийн 12 цагт тус үзэсгэлэнгийн танхимд гардуулна. 

Бүтээл нь шалгарсан бага ангийн сурагчид

 

Байр

Овог нэр

Сургууль

Анги

1

1-р байр

Н. Дөлгөөнмөрөн

Баянхонгор аймаг, Баян-Ойт цогцолбор сургууль

4а анги

2

2-р байр

О.Номин-Эрдэнэ

 

МУБИС-ын харьяа ерөнхий боловсролын сургууль

4б анги

3

2-р байр

Э.Ялгуун

Нийслэлийн ерөнхий боловсролын 47-р сургууль

3в анги

4

3-р байр

Г.Тэлмүүн

Гётё сургууль

2c ангийн

5

3-р байр

Э.Эмүжин

Нийслэлийн ерөнхий боловсролын 47-р сургууль

5г анги

6

3-р байр

Н.Номин-Эрдэнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын 152-р сургууль

3б анги

7

Тусгай байр

Б.Жаргалан

Монгень ерөнхий боловсролын сургууль

4г анги

Шалгарсан дунд, ахлах ангийн сурагчид

 

Байр

Овог нэр

Сургууль

Анги

1

1-р байр

Б.Есүгэн

Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургууль

10-4 анги

2

2-р байр

Т.Номин-Эрдэнэ

 

Нийслэлийн 102 дугаар сургууль

6б анги

3

2-р байр

н.Хулан

Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын 2-р сургууль

12а анги

4

3-р байр

М.Рид

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 31-р сургууль

7в анги

5

3-р байр

Б.Цэлмүүн

Чингэлтэй дүүргийн 117-р сургууль

7а анги

6

3-р байр

Э.Хонгорзул

Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль

9б анги

7

Тусгай байр

Н.Балдаурен

Нийслэлийн ерөнхий боловсролын Ирээдүй цогцолбор сургууль

6а анги

 

#Мэдээ