Комикын гол дүрийн баатрууд бодит амьдрал дээр


Х.Даваахүү | YOLO.MN
2022-01-25

Дээрх комикыг хаа нэгтээгээс харж байсан л биз? Тэгвэл энэхүү цуврал комик зураг "One of Those Days" гэх нэртэй ба Израилийн хосууд болох Maya, Yehuda Devir нар бүтээдэг гэнэ.  

Тэд комикоо долоо хоногт нэг удаа цацдаг ба уг зургууддаа өөрсдийн өдөр тутмын бодит амьдралыг хөгжилтэй, сонирхолтойгоор дүрслэн харуулдгаараа онцлог юм.

Хосууд сүүлийн 5 жилийн хугацаанд 5 ном хэвлүүлж, Amazon-ы Best Seller, TEDx-ийн лектор болсон ба Youtube-ийн silver button зэрэг олон шагналын эзэд болжээ. Мөн тэд уран бүтээлчид, контент бүтээгчдэд зориулсан онлайн сургалтаа амжилттай эхлүүлсэн гэнэ. Мөн комикын зурагтай сонирхолтой бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, онлайн дэлгүүрээ амжилттай ажиллуулснаараа “The Heartists” нэртэй баримтат киног бүтээн нийтийн хүртээл болгожээ. Тухайн киног интернэтэд 18 сая гаруй удаа үзсэн байна.

Нэмж дурдахад 2019 онд Maya, Yehuda нар Истанбулд болсон "INFLOW GLOBAL Awards" олон улсын нэр хүндтэй уралдааны  "Хамгийн бүтээлч контент бүтээгчид" шагналыг хүртэж байжээ. Уран бүтээлчдийн авьяас чадвараас гадна тэд нэг дүрсийн агуулга, өгүүллэг зохиохдоо гарамгай гэдгийг шагналын эзэн онцолсон байдаг. 

 

#Сонин хачин