100 насалсан ч холбоотой байдаг захидлын найзууд


Сондор | YOLO.MN
2022-12-06

Тэртээ 1930 оноос хойш буюу залуу байхдаа захидал бичиж эхэлсэн найзууд өдгөө 100 насалсан буурай болсон ч холбоотой байдаг аж.

Англид байдаг Жеофф Бэнкс, АНУ-д амьдардаг Селеста Бирн нар 1938 оноос буюу 20 гаруй настайгаасаа харилцаа холбоотой байна. Тэд нөхөрлөлөө цаашдаа ч аль болох удаан хугацаанд үргэлжлүүлэхийг зорьж байгаа аж.

Тэдний захидлын харилцаа Их Британи, Америкийн оюутнуудын боловсролын төслийн хүрээнд эхэлж байжээ. Тэдний захидлууд олон арван жилийн турш Атлантын далайг “гатлан” эздэдээ хүрч байв.

Техник технологи хөгжихийн хэрээр тэд үзэг цаас нийлүүлэхээ больж хүүхдүүдийнхээ тусламжтайгаар цахим шуудангаар харилцаж, харин одоо видео дуудлага хийх болжээ.

Жеофф Бэнксийг 2002 онд Нью-Йоркт ажлаар очих үеэр тэд анх удаа биечлэн уулзаж байв.

Тэрбээр  "Тэр маш сонирхолтой хүн. Бид амьдралын сонин хачнаа хуучлан, мэдээлэл солилцдог. Түүнтэй ярихад маш сайхан байдаг" гэжээ. Гэхдээ англи хүү, америк охин хоёрын хооронд ийм удаан үргэлжилсэн нөхөрлөлөөс улбаалан ямар нэгэн хайр дурлалын романс үүссэн эсэхийг хүмүүс ихэд сонирхжээ.

Харин Селеста Бирн  "Үгүй ээ, бид хөрш зэргэлдээ амьдардаг хүмүүс шиг зүгээр л найзууд. Найзынхаа мэндийг нь мэдээд, таван үг солилцон тус тусынхаа ажил амьдралдаа анхаардаг шиг тийм л найзууд” гэжээ.

Эх сурвалж: BBC

#Мэдээ