2023 оны онцлох өнгөөр “Viva Magent” тодорлоо


Х.Даваахүү | YOLO.MN
2022-12-05

Америкийн “Pantone Color Institue” хүрээлэнгийн мэргэжилтнүүд ирэх жилийн уур амьсгалыг тодорхойлох гол өнгийг зарлалаа. Энэ бол “Pantone 18-1750” кодтой “Viva Magenta” улаан ягаан өнгө!

Өнгө будгийн медиа салбарт хэрхэн нөлөөлж буйг судалдаг “Pantone Color Institute” хүрээлэнгээс час улаан, бүдэг улааны хослол улаан ягаан энэ өнгийг “Viva Magenta” гэж нэрлэжээ. Тэд “Viva Magenta”-г ирэх жилийн гол өнгөөр сонгосон шалтгаанаа:

- “Энэ час улаан, бүдэг улааны тэнцвэрийг харуулсан өнгө бөгөөд байгаль дэлхий болон технологийг холбосон өнгө хэмээн үзэж хиймэл оюун ухаан техникийн дэвшлийг бэлгэдэж буй юм. Мөн "анимэйшн улаан өнгө" гэгдэж буй энэхүү өнгийг эд баялаг, хүч, дэвшил, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх бэлгэдэл болох юм” гэжээ.

2000 оноос хойш жил бүрийн гол өнгийг тодорхойлсоор ирсэн тэд 2021 оны онцлох өнгөөр “Pantone 17-3938” кодтой нил ягаан өнгийг тодруулж байсан билээ.

Эх сурвалж: teenvogue 

#Мэдээ