Hey U Quiz: 1 асуултад хариулахад бэлэн үү?


YOLO.mn | YOLO.MN
2022-12-01

Чи өөрийгөө хэр мэдлэгтэй гэж боддог вэ? Ангийн багш “ Цонхон талаасаа А” гэж хэлэхэд ядах зүйлгүй даваад гардаг онц сурлагатан уу? Эсвэл азын тэнгэртээ найддаг мэргэн буудагч уу? Заа яах вэ хэн ч байсан хаяа нэг онгод орох үе хүн бүрд тохиолддог биз. Ямар ч асуултын хариу нүдэнд харагдаад цэцэн үг цээжинд, цэцэг навч ууланд гэсэн шиг хэв нэг өөрийгөө мэдрэх ч сайхан шүү. Тэгвэл U brand-ын U quiz хөтөлбөрт оролцоод үе тэнгийн залуустайгаа цэц булаацалдахад бэлэн үү?

Notification чимээнд соргог байдаг 14-23 насны залууст зориулан мессэжээр  танин мэдэхүйн, cпорт, шинжлэх ухааны гээд төрөл бүрийн сонирхолтой асуултыг илгээх болно. Зөв хариулсан тохиолдолд таны бүтэн өдрийн хэрэгцээг хангахуйц дараах эрхүүдийг бэлэглэж байна

 

Ингээд болоогүй шүү асуултдаа зөв хариулах тусам PlayStation 5, Airpods, ухаалаг утас зэрэг илүү гоё бэлгүүд чамайг хүлээж байгаа амжилт хүсье.

 Залуус хамгийн эрч хүчтэй, сониуч байдаг насан дээрээ мэдсэн сурсан зүйлээ ам уралдан ярихад U quiz хөтөлбөр чамд тусална гэдэгт итгэлтэй байна. Асуултад хариулах үедээ найз нөхөд, гэр бүл, хамт олноо ойрхон байлгахыг хичээгээрэй. Зөв хариулахад чинь туслах ч юм билүү. Тиймээс дэм дэмдээ дээс эрчиндээ шүү cool залуусаа.

 Мартсанаас чи өөр хүний нэр дээрх дугаар барьж байгаа бол энэхүү хөтөлбөрт оролцож чадахгүй байх. Гэхдээ зүгээрээ U-ийн залуус сэргэлэн юм чинь help.unitel.mn cайт руу нэвтрэн ороод, нэрээ шилжүүлэх зааврыг ЭНД дарж үзэхэд болнодоо болно.

 

#Мэдээ