Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ГҮНЖ төвийн хэрэгжүүлж буй BUSINESS GIRLS төслийн хүрээнд “БАХАРХАЛТ ОХИД” цуврал подкаст сонсогчиддоо хүргэж байна.
2022 оны есдүгээр сараас 2023 оны хоёрдугаар сарыг дуустал 15-24 насны бизнес эрхлэгч охид, залуу эмэгтэйчүүдийн бизнесийн боловсролыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, түншлэлийн харилцааг бий болгох замаар тэдний эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилготой “BUSINESS GIRLS” төслийг Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа билээ.
Та төслийн талаар ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Охид хичээл, даалгавар, дүүгээ харах, аав ээждээ туслах гээд л зөндөө ажлын хажуугаар өөрийн бизнесийг эхлүүлнэ гэдэг нь өөрөө маш том амжилт тул бид подкастаа “БАХАРХАЛТ ОХИД” хэмээн нэрлэж эхний 5 дугаар цацагдаад байна.
“БАХАРХАЛТ ОХИД” подкаст 10 цуврал дугаар гарах бөгөөд бизнес эрхлэгч охидын санаа, хэрэгжүүлэхээр шийдсэн эхний алхам, хүсэл мөрөөдөл, даваа нугачаа, өөрийн бизнесийг босгохоор зорин яваа эрэлхэг охидын бахархам түүх зэрэг олон сонирхолтой өнцгийг таны сонорт хүргэх болно.
Дугаар бүр дунджаар 30 минут үргэлжлэн охидын бизнесийн ертөнцөөр таныг аялуулан Z үеийнхний дулаан яриагаар таныг уйдаахгүй, дааруулахгүй гэдэгт итгэж болно.
Хүн бүр догдлон хүлээдэг шинэ жил айсуй эдгээр өдрүүдэд бизнес эрхлэгч охидын “БЭЛГИЙН БАГЦ”-ууд худалдаанд гарч байгаа тул та бүхэн өөрийн бүхий л сэтгэл зүрх, хөдөлмөрөө шингээсэн охидын бизнесийг дэмжиж хайртай хүмүүстээ бэлэглэн ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийгээрэй.
Та подкастыг PROUD GIRLS youtube сувгаар сонсох боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх