BTS "Melon Music Awards"-аас 7 жил дараалан Гранпри хүртлээ


Х.Даваахүү | YOLO.MN
2022-11-28


Томоохон хөгжмийн фестивал Melon Music Awards /MMA/ нь Kakao Entertainment-аас жил бүр зохион байгуулдаг шагнал гардуулах ёслол юм. Энэхүү арга хэмжээ нь анх 2005-2008 он хүртэл онлайнаар зохион байгуулагдаж, шүтэн бишрэгчдийн санал хураалтаар ялагчдыг тодруулдаг байв. Ингээд 2009 оноос хойш Сөүл хотод албан ёсоор зохион байгуулж эхэлсэн. 

“Melon Music Awards” нь дижитал борлуулалт, жилийн турш онцгой амжилт үзүүлсэн уран бүтээлчдийг шалгаруулж, ялагчдыг тодруулахдаа үзэгчдийн саналыг чухалчилдгаараа алдартай.

Тэгвэл өнгөрсөн бямба гараг буюу арваннэгдүгээр сарын 26-ны 18:00 цагт Сөүл хотод энэ жилийн MMA сүр жавхлантай болж өнгөрсөн юм. Ёслолд 2021 оны арваннэгдүгээр сарын 8-наас 2022 оны арваннэгдүгээр сарын 3-ны хооронд уран бүтээл гаргасан соло дуучид, хамтлагууд өрсөлдөх эрхтэй болсон байна.

Шагнал гардуулах ёслолоос онцолбол дэлхийн алдарт BTS хамтлаг 7 жил дараалан хамгийн том шагнал болох Daesang буюу жилийн шилдэг уран бүтээлч, гранприг хүртсэн юм. Мөн тэд Daesang-аас гадна

  • Top 10 Artist (Bonsang)
  • Best Male Group
  • KakaoBank Everyone's Star Award 

гэсэн нийт 4 шагналыг аваад буцлаа. Тэд ч үнэхээр дийлдэшгүй хана аж.  

Эх сурвалж: allkpop

#Дуу хөгжим