Билльярдын ДЭЛХИЙН АВАРГА Э.ТЭМҮҮЖИНГ “Шилдэг хүүхэд” медалиар шагналаа


Бабу | YOLO.MN
2016-12-02

Өнгөрсөн сарын 16-21-ний өдрүүдэд БНХАУ-д болсон Дэлхийн аварга шалгаруулах пүүл билльярдын залуучуудын тэмцээнээс 17 хүртэлх насны ангилалд Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртэж, Монгол түмнээ баярлуулсан билээ.



Өнгөрсөн жилийн амжилтаа ахиулсан тэрбээр Монголын билльярдын спортын түүхэнд Дэлхийн аваргын медальтай анхны тамирчин болсон юм. Үүнээс өмнө Монголын билльярдын тамирчид Азийн наадамд 16 дугаар байрт шалгарсан нь хамгийн өндөр  амжилт байлаа.

Монголын поккет билльярдын холбооны тамирчин Э.Тэмүүжинд Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Э.Тэмүүжинг “Шилдэг хүүхэд” медалиар өнөөдөр шагналаа.

#sport #billiard #freetime #World