Бүх цаг үеийн хамгийн шилдэг 5 киноны дуу


Х.Даваахүү | YOLO.MN
2022-11-23

Гайхалтай кино бүтэхэд маш олон хүчин зүйл бий ч гагцхүү soundtrack буюу дуу хөгжим ихээхэн чухал билээ. Бидний чихэнд хоногшиж, сонсох төдийд л дүрс нь нүднээ буудаг киноны дуунууд бий. Тэгвэл энэхүү нийтлэлээр бүх цаг үеийн хамгийн алдартай киноны дуунуудыг хүргэх болно. 

1. Céline Dion, “My Heart Will Go On” Titanic (1997)

Бид бүхний сайн мэдэх "My Heart Will Go On" бол Канадын дуучин Celine Dion 1997 онд дуулсан дуу. Энэ дуу нь 1912 онд Хойд Атлантын далайд мөсөн уултай мөргөлдсөний дараа живсэн ижил нэртэй Атлантын далай дамнасан хөлөг онгоцны түүхээс сэдэвлэсэн James Cameron's  алдарт "Титаник" киноны дуу билээ. Дууны хөгжмийг James Horner зохиож, үгийг нь Will Jennings  бичсэн бол уг дууны найруулгыг Walter Afanasieff, Horner,Simon Franglen нар хариуцан ажилласан байна. 

2. Aerosmith, “I Don’t Want to Miss a Thing” Armageddon (1998)

Armageddon киноны “I Don’t Want to Miss a Thing”  дууг Америкийн хард рок Aerosmith хамтлаг 1998 онд гаргасан. Armageddon хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт гамшигт киноны гол дүрд туас хамтлагийн гоцлол дуучин Steven Tyler-ийн охин Liv тоглосон байна. Энэ дуу бол тус хамтлагийн Armageddon кинонд зориулж хийсэн дөрвөн дууны нэг нь бөгөөд үлдсэн гурав нь "What Kind of Love Are You On", "Come Together" болон "Sweet Emotion" юм. 

3. Destiny’s Child, “Independent Women” Charlie’s Angels (2000)

"Independent Women" нь Америкийн Destiny's Child хамтлагийн 2000 онд “Charlie’s Angels”  кинонд  зориулж гаргасан дуу юм. Дууг Samuel Barnes, Jean-Claude Olivier, Cory Rooney хамтлагийн гишүүн Beyoncé Knowles нараас бүрдсэн Poke & Tone продакшн бичиж, бүтээжээ. Энэ дууг хожим нь хамтлагийн гурав дахь цомог болох Survivor (2001)-т багтаасан байна. "

4. Eminem, “Lose Yourself” 8 Mile (2002)

"Lose Yourself" бол Америкийн рэппер Eminem-ийн "8 Mile" кинондоо зориулсан дуу юм. Уг дууг 2002 онд Eminem олон жил хамтарсан Jeff Bass, Bass Brothers, Luis Resto нартай хамтран ажиллажээ. Мэдээж дууны үгийг Eminem бичсэн.

5. Whitney Houston, “I Will Always Love You” The Bodyguard (1992)

"I Will Always Love You" бол 1973 онд Америкийн дуучин, ая зохиогч Dolly Parton, бичсэн дуу юм. Бизнесийн хамтрагч, зөвлөгч Porter Wagoner -с салах ёс гүйцэтгэх үеэрээ бичсэн бөгөөд Parton өөрийн карьераа үргэлжлүүлэхээр шийдсэнээ илэрхийлж энэхүү дууг 1974 онд гаргасан. Энэ дуу нь Parton  хувьд амжилт болж, Billboard Hot-ын тэргүүн байранд хоёр ч удаа орж байжээ.

Эх сурвалж: vulture 

 

#Дуу хөгжим