Z үеийнхэн алган дээрээ дэлхийг атгаж төрсөн : Z NETWORKING CONFERENCE 2022 дээр юу болов?


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-11-22

Залуусын ижилсэл, үнэт зүйл, онцлогийг тодорхойлох ЦойлогсоZ төслийн NETWORKING, CONFERENCE эвент өнгөрсөн бямба гарагт амжилттай болж өнгөрлөө.

#SHARE.LEARN.CREATE уриан дор нэгдсэн 700 залуус, 100+ экспертүүд харах өнцгөө тэлж, Upskill хийж, илтгэгч, панелистүүдийн бодит туршлагаас суралцахаар Zaisan Hill Event Hall-д цугласан юм. Ингээд 6 цаг үргэлжилсэн арга хэмжээг тоймлон хүргэж байна.

National Identity 

Z үеийнхэн өв соёл, ёс заншил, түүх соёл, үндэсний түүх, бичгээрээ бахархаж, дээдэлж, мэдлэгээрээ улсын дунджаас илүү байгааг илтгэлийн үеэр дурдав. “Бид бусад үндэстний соёл, зан заншлыг сайн мэдэж, даган дуурайдаг. Гэвч нэг соёлоор дайрах нь гацалтыг үүсгэх эрсдэлтэй. Эх орноо хайрлах мэдрэмж ээжийгээ хайрлах мэдрэмжтэй эн тэнцүү” гэж Д. Бум-Эрдэнэ хэлж байсан юм.

Танхимд ирсэн, live-р хамтдаа байсан залуус The Hu хамтлагийн metaverse demo тоглолтын хамгийн анхы үзэгч боллоо. Сонирхуулан хэлэхэд уг тоглолтыг 2023 онд олон нийтэд цацах гэнэ. 

Мэдлэг + Технологи = Салбарын тэргүүлэгч

“10 сарын хугацаанд 6 тэрбумаар үнэлэгдэх компани бий болгоно гэдэг мөрөөдөл болон үлдэх үү, эсвэл бодит байдал болон хувирах уу?”
Метафорс ХХК гүйцэтгэх захирал С. Батцэнгэл 10 сарын амжилт, туршлагаа хуваалцаж “Мэдээлэл технологи бол ирээдүй. Интернетийг хэрэгсэл болгож мөрөөдлөө орлого болго” гэж хэлснийг онцлож байна.

Төлөвлөх арга чинь буруудаад байна

“Маргаашнаас эхэлж турна, англи хэлээ сайжруулна гэж бодсоор л явна уу? Тэгвэл төлөвлөх арга чинь буруудаад байна. Алсаас эхэлж өнөөдөр, маргаашийг хүртэл төлөвлө. Чиний үйлдэл чамайг тодорхойлно. Юунд итгэх вэ, юуг бий болгох вэ гэдэг чамаас шалтгаална” 

ONDO мөрөөдөл

Салбартаа цоо шинэ өнгө төрхийг бий болгож, эрчийг авч буй ONDO брендийн маркетинг эрхэлсэн захирал Б. Мандуул “Мөрөөдлөө өөртөө зарла. Зөвхөн өөрийгөө биш бүх нийгмээ бодсон ирээдүйг хүсээрэй. Бид өнгөрсөн үеийн ах эгч, аав ээж нараа буруутгаад яах вэ. Харин онгорхой зайг нь нөхөж, одоо болон ирээдүйн үедээ үлдээгээрэй” гэж хэлсэн нь танхимд ирсэн хүүхдүүдийн сэтгэлийг хөдөлгөж байсан юм. 

Харах өнцгөө өөрчил

Танхимын гэрэл унтарч, харанхуй орчин бүрхэх цагт нэгэн эрхэм илтгэл тавихаар бэлэн болсон байлаа. “Би харааны онцлогтой. Энэ бол надад бэрхшээл биш онцлог. Ном уншихад бүгд өөр өөрийн аргаар уншдаг. Гэвч эцсийн дүнд бүгд ижил үр дүн хүртэнэ. Би зүгээр л, та бүхний мэдрээгүй, хараагүй өнцөг...” 

"Z үеийнхэн алган дээрээ дэлхийг атгаж төрсөн"

Нетворкинг гэж бидний ярилцаж буй бусадтай харилцаа холбоо тогтоох, нээлттэй байх нь хэт өөртөө итгэлтэй хүний л хийх үйлдэл биш ажээ. Угтаа нетворкинг бол өөрийгөө хөгжүүлэх хүсэл, эрмэлзэлтэй хэн бүхний хийж болох, хөгжүүлэх ур чадвар гэдгийг илтгэлийн үеэр залуус олж мэдэж, “Харвард бизнес академи”-ийн албан ёсны интро сургалтад хамрагдан батламж авсан нь онцлох бэлэг боллоо. 

Мөн Хувь хүний хөгжил, Гоо зүйн багш, Олон улсын Бизнесийн нетворкинг нэгдэл болох BNI SILKBOARD Салбарын ерөнхийлөгч, Докторант Х. Бадамгэрэл “Нетворкоо ашиглах” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ирсэн зочидтой цөөн хором ярилцсанаас онцловол

“Би интроверт буюу дотогшоо төрлийн хүн байсан. Харин одоо экстраверт нэгэн болсон байна. Гэхдээ интөроверт байна гэдэг олон давуу талтай. Тэд аливаа зүйлийг олон талаас анализ хийж чаддаг, дотроо бодож тунгаадаг. Гэвч түүнийгээ хийдэг нь ховор. Харин экстраверт хүн хийгээд л байдаг. Энэ хоёр зан чанарыг хослуулж чадвал супер” гэж хэллээ.

Олон олон бэлэг

Мөн өдөрлөгийн үеэр олон олон бэлэг ар араасаа задарсаар байв. Оролцогч бүрт MPLUS аппликэйшний товч номын 7 хоногийн эрх, Богд Банкны алтан карт зэрэг оюунлаг бэлгийг задалсан бол танхимд ирсэн нэг азтанд 1500$ үнэтэй сургалтын эрх олголоо.

Тэгвэл цаашдаа яах вэ гэж үү?

Арга хэмжээний төгсгөлд ЦойлогсоZ-ын залуус хамтран нийгэмд чиглэсэн олон ажлуудыг хийхээ хэлэв. Тиймээс чаддаг бүхнээрээ, хөдөлмөрөөрөө бусдад, өөртөө, нийгэмдээ гайхалтай зүйлсийг бүтээх жинхэнэ КҮҮЛ оролцоотой залуус байхыг уриалаад хамтдаа дуулж, бүжиглэж нэгэн оройг үдсэн юм.

Дараа жил дахин уулзацгаая. Баяртай.

It's not only an event.

It's Z Networking Conference.

#Мэдээ