Энэ долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (11/21-11/27)


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-11-21

YOLO.mn сайт энэ долоо хоногт буюу арван нэгдүгээр сарын 21-нээс 27-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

DIGITAL CONCERT HALL

Хэзээ: Арван нэгдүгээр сарын 21-ны 17:30 цагт

Хаана: Монгол Улсын Консерватори

Тайлбар: Берлиний Филармонийн тоглолтыг "Digital Concert Hall" цахим үйлчилгээний тусламжтайгаар зөвхөн Берлин төдийгүй Улаанбаатар хотноо үзэж сонирхох боломжтой боллоо. Бетховены 7-р симфонийг 2022 оны 11-р сарын 21-ний Даваа гарагт Монгол Улсын Консерваторын тайзнаа бичлэг хэлбэрээр толилуулах болно. Хөгжим сонирхогч хэн бүхэнд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй зохион байгуулагдах юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

“НУУЦ МЭДРЭХҮЙ” ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Арван нэгдүгээр сарын 25-ны 10:00-18:00

Хаана: Red Ger Creative Space

Тайлбар: Гурав дахь удаагаа хэрэгжүүлж буй Швейцар улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сан (FDDM) Монголын Урлагийн 3өвлөлтэй (МУЗ) хамтран СМАрт урлангаар хангах хөтөлбөрийн хүрээнд гэрэл зурагчин Б.Бямбын “Нууц мэдрэхүй” үзэсгэлэнг олон нийтэд толилуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ: ФЕЛЛОВ ХӨТӨЛБӨРИЙН ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс арван хоёрдугаар сарын 03-ны өдрийг хүртэл

Хаана:  Монголын Уран Зургийн Галерей

Тайлбар: “Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд контент бүтээгчид, сонирхогчид, уран бүтээлчдэд, оюутан залуусын дунд уралдаант феллов хөтөлбөр зарласан ба эх дэлхий, амьдралын ундарга болсон усаа хайрлах, тэр дундаа газрын доорх гүний усны үнэ цэнийг ойлгуулах зорилго бүхий энэхүү уралдаант хөтөлбөрт уран бүтээлчид: нийтлэл, фото зураг болон график дизайны төрлөөр оролцсон. Феллов хөтөлбөрт оролцсон уран бүтээлчдийн бүтээлүүдээр олон нийтэд нээлттэй үзэсгэлэн нээгдэх гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

POETRY NIGHT BY UB LIFE: ӨВӨЛ ШИГ ЦАГТАА ИРНЭ

Хэзээ: Арван нэгдүгээр сарын 21-ны 18:30

Хаана: Fat Cat Jazz Club Ulaanbaatar

Тайлбар: UB LIFE сайт болон Fat Cat Jazz Club Ulaanbaatar хамтран зохион байгуулдаг ээлжит "Poetry Night" эвентийг энэ удаа өвлийг угтан "Өвөл шиг цагтаа ирнэ" нэрээр зарлаж байна. Шүлгээ уншиж толилуулах хүсэлтэй залуу яруу найрагчид нээлттэй бөгөөд өөрсдийн бүтээлээ бусдад уншиж сонирхуулах боломжийг зөвхөн энэ тайзанд л олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ЯПОН КИНОНЫ ӨДӨР- "ААВЫН БЭНТО ХАМГИЙН АМТТАЙ"

Хэзээ: Арван нэгдүгээр сарын 25-ны 17:30

Хаана: Монгол-Японы төв нь 

Тайлбар: Монгол-Японы төв тус киног хадмал орчуулгатай ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хүргэх гэж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

#Хаана, юу болох вэ?