"Би ФЭЙСБҮҮКЭЭР ТАНИЛЦСАН хүнтэйгээ уулзах нь зөв үү?"


ССҮТөв | YOLO.MN
2016-12-02

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Цахимаар танилцаад жил гаруй болсон хүнтэйгээ уулзвал яах бол?
Сайн байна уу? Би фэйсбүүкээр нэг хүнтэй танилцаад одоо жил гаруй болох гэж байна. Тэгээд би тэр хүндээ маш их хайртай болчихжээ. Тэр хүн надаас 3 насаар ах юм. Бид удахгүй уулзах гэж байгаа. Би одоо яах вэ? Фэйсбүүкийн цаана хэн ч байж болно гэдгийг мэдэж байгаа ч бүр илүү сайн болоод байна аа, надад туслаач?


ЗӨВЛӨГӨӨ: Болгоомжлол хүнд хэзээд илүүдэхгүй юм шүү
Нэг жил гэдэг багагүй хугацаа ч гэлээ цахим харилцаанд тийм ч их итгэж найдаж болохгүйг сануулъя. Мөн нүүр нүүрээ ч харалгүй цахим орчинд уулзаж байгаа ч хайр хэмээн эндүүрч болохгүй юм. Чи хэрвээ үнэхээр уулзахыг хүсэж байвал өдрийн цагаар, олон нийтийн газар найзтайгаа хамт уулзаж болно шүү дээ. Хэрэв чи тухайн хүний зураг юм уу хаана амьдардаг зэрэг мэдээлэлгүй байгаа бол хэтэрхий дотносож, ганцаараа болон хамт яваа найзынхаа хамт ямар нэг газар руу дагаж явахгүй байхыг зөвлөе. Уулзахгүй байгаа тэр зааг нь таныг улам тэр хүнд татагдах нөхцлийг бий болгож байгаа юм. Болгоомжлол хүнд хэзээд илүүдэхгүй юм шүү. Өөртөө итгэлтэй байж амьд харилцааг илүүд үзэх хэрэгтэй. Гэхдээ уулзахаар бол дээрх зөвлөмжийг заавал дагаарай.

 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Биндэръяа

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Social #Facebook #Secure #Advice