“Single’s Inferno” хоёрдугаар дугаар бүлэг айсуй


Б.Дариа | YOLO.MN
2022-11-15

Netflix платформ дээр цацагдсан цагаасаа үзэгчдийг байлдан дагуулж хэн, хэнтэй болзох ёстой талаар асар хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлж чадсан "Single's Inferno" шоуны шинэ бүлэг үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Шоуны шинэхэн ангиудыг Netflix арванхоёрдугаар сарын 13-нд цацах гэнэ.

Уг нэвтрүүлэг нь Netflix-ийн “Гадаад хэл дээрх шилдэг 10 үзвэр” жагсаалтад багтаж, Азийн шилдэг шоуны жагсаалтад орсноор зөвхөн Солонгост төдийгүй олон улсын үзэгчдийн анхаарлыг татаж чадсан юм.

Нэвтрүүлгийн дүрэм маш энгийн. “Там” гэж нэрлэгдэх эзгүй арал дээр оролцогчид хязгаарлагдмал нөөцийг ашиглан амьдрах ёстой ба хэрэв оролцогчид хосоо олж чадсан нөхцөлд “Диваажин”-д зочлох эрхтэй болох юм. Арал дээр байх явцдаа оролцогчид нас, ажил мэргэжлээ хэлэх хориотой ба зөвхөн бусдын сэтгэлийг татах увдисаа ашиглан романтик харилцаа үүсгэх ёстой.

Хөтлөгчдийн хувьд эхний бүлгийн адил Super Junior хамтлагийн Kyuhyun, Lee Da Hee, Hong Jin Kyung, Hanhae нар байх юм. Нэвтрүүлэг олон сонирхолтой оролцогчид, хүлээлт үүсгэх гал гарсан үйл явдлуудаар дүүрэн байх гэнэ. Шоуны оролцогчид хэн байх бол? Ямар ямар сонирхолтой үйл явдлууд биднийг хүлээж байгаа вэ? Тун удахгүй хүлээн авч үзэх нь ээ.

Хоёрдугаар бүлгийн трейлэр:

Эх сурвалж: Koreaboo

 

#Мэдээ