"Автомат Робот 2022" тэмцээний ялагчид тодорлоо


Б. Ирээдүй | YOLO.MN
2022-11-14

ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон "High Tech" оюутны клубээс Автомат-робот-2022 намрын тэмцээнийг зохиож байна.

Хоёр өдөр болсон тэмцээний ялагчид тодорчээ.

Робот Рэйс уралдаанд 7 сургуулийн 26 баг өрсөлдсөнөөс

  • ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн Т.Баатархүүгийн “MNBot” баг Тэргүүн байрыг
  • ШУТИС-ийн Мэргэжил Сургалтын Үйлдвэрлэлийн Төвийн н.Шагдарсүрэн багшийн удирдсан Э.Энх-Амарын  “Dark Angel” баг Дэд байрыг
  • Төв аймгийн Батсүмбэрийн ЕБСургуулийн н.Гантүлхүүр багшийн удирдсан Б.Ариунболдын “Хас хөдөлгүүр” баг Гутгаар байрыг тус тус эзэллээ.

Хөл бөмбөгийн тэмцээнд 5 сургуулийн 5 баг өрсөлдсөнөөс

  • Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн П.Аюурзана багшийн удирдсан, Т.Энхсайхан ахлагчтай “Electro” баг Тэргүүн байрыг
  • Өсвөрийн Залуу Зохион Бүтээгчдийн Лаборатор Ахлах Сургуулийн н.Баярцэцэг багшийн удирдсан, Г.Азжаргал ахлагчтай “10 жил” баг Дэд байрыг
  • ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн н.Сумъяабазар багшийн удирдсан, Д.Билгүүн ахлагчтай “TESA” баг Гутгаар байрыг
  • ШУТИС-ийн ЭХС-ийн Ч.Ангараг багшийн удирдсан Б.Төгсдэлгэр, Т.Ууганбаяр нарын “Moon” баг Тусгай байрыг тус тус эзэллээ.

Шинээр зохиогдсон “Микро Лион Робот” Хөл бөмбөгийн тэмцээнд 5 сургуулийн 9 баг өрсөлдсөнөөс

  • Зохион Бүтээгчдийн Академийн н.Түмэнжаргал багшийн удирдсан, Д.Жавхлантөгс ахлагчтай “ЗБА-2” баг Тэргүүн байрыг
  • Зохион Бүтээгчдийн Академийн н.Түмэнжаргал багшийн удирдсан, Б.Сайханбилэг ахлагчтай “Mega” баг Дэд байрыг
  • Зохион Бүтээгчдийн Академийн н.Түмэнжаргал багшийн удирдсан, Х.Билгүүнтөгс ахлагчтай “Ялалт”  баг Гутгаар байрыг тус тус эзэллээ.

Шулуун замын уралдааны Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ангилалд 12 сургуулийн 27 баг өрсөлдсөнөөс

  • Улаанбаатар бага сургуулийн н.Үржинбадамын удирдсан О.Учрахын “UB robot” баг Тэргүүн байрыг
  • Зохион Бүтээчдийн Академийн Ц.Хүрэлбаатар багшийн удирдсан Х.Билгүүнтөгсийн “Ялалт” баг Дэд байрыг
  • Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн н.Гантүлхүүр багшийн удирдсан Б.Ариунболдын “Хас хөдөлгүүр” баг Гутгаар байрыг тус тус эзэллээ.

Их, дээд сургуулийн оюутнуудын ангилалд 6 сургуулийн 11 баг өрсөлдсөнөөс

  • Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Ц.Аюурзана багшийн удирдсан М.Энх-Амгалангийн “Robo Sketch” баг Тэргүүн байрыг
  • ШУТИС-ийн Үйлдвэрлэл Технологийн Сургуулийн Д.Пүрэвмагнай багшийн удирдсан Г.Булганхангайн “Залуу зохион бүтээгч-2” баг Дэд байрыг
  • ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн Б.Хас-Очирын “Цахим алт” баг Гутгаар байрыг тус тус эзэллээ.

Шоо цуглуулах уралдааны Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ангилалд 2 сургуулийн 3 баг өрсөлдсөнөөс

  • Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн н.Гантүлхүүр багшийн удирдсан Д.Балжиннямын “Хас хөдөлгүүр -1” баг Тэргүүн байрыг
  • Зохион Бүтээчдийн Академийн н.Түмэнжаргал багшийн удирдсан М.Ханжигүүрийн  “ЗБА-1” баг Дэд байрыг
  • Зохион Бүтээчдийн Академийн н.Түмэнжаргал багшийн удирдсан Н.Билгүүний  “ЗБА-2” баг Гутгаар байрыг тус тус эзэллээ.

Их, дээд сургуулийн оюутнуудын ангилалд 3 сургуулийн 6 баг өрсөлдсөнөөс

  • ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн М.Өсөхбаярын удирдсан Э.Элемс, Э.Мөнх-Өөлд нарын “Micro Lion” баг Тэргүүн байрыг
  • ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн М.Өсөхбаярын удирдсан Ш.Болорын “Хас хөдөлгүүр” баг Дэд байрыг
  • ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн М.Өсөхбаярын удирдсан Э.Сумъяабазарын “TESA” баг Гутгаар байрыг тус тус эзэллээ.

Дэлхийн олон улсад оюутан залуучууд, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг  хөгжүүлэх, чөлөөт  цагийг  зөв  боловсон  өнгөрүүлэх,  бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих зорилготой роботын төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгуулдаг.

Үүний нэг адил, оюутан сурагчдын клубээс Монгол улсын хэмжээнд зохион байгуулдаг цорын ганц тэмцээн нь 2009 оноос Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Электроникийн салбарын  “High Tech” сайн дурын клубээс зохион байгуулж эхэлсэн “Автомат робот”-ын тэмцээн юм. Тус тэмцээн 2012 оноос өргөжиж, ШУТИС-ийн МХТС, КТМС, МИС, ҮТДС мөн Батлан Хамгаалахын Их Сургууль гэсэн таван сургуулийн 13 багууд оролцож байсан бол  2014 оны 5 сараас хүрээгээ тэлж, “Тойрог зам” болон “Шулуун зам”- ын уралдаан гэсэн хоёр төрөлт тэмцээнийг оюутан болон сурагч гэсэн ангиллаар “Шуурхай ТV“, ШУТИС-МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран зохион байгуулах болсон.

Харин 2016 оноос эхлэн “Робот Сонирхогчдийн Робокон Нийгэмлэг”  ШУТИС-МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран  Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн робот сонирхогчдыг өргөнөөр хамруулан

  • Тойрог замын уралдаан
  • Шулуун замын уралдаан
  • Робот хөл бөмбөг
  • Шоо цуглуулагч робот

гэсэн дөрвөн төрөлт тэмцээнийг зохиодог болсноор өнөөгийн байдлаар 50 гаруй ерөнхий боловсролын сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулийн 400 гаруй оюутан сурагчид оролцон мэдлэг чадвараа сорин уралддаг болоод байна.

2018 оноос эхлэн олон улсын уралдаан тэмцээнд хүүхэд, залуусаа оролцуулах зорилготойгоор "Автомат робот"тэмцээний хүрээнд "Robot Race, энэ удаагийн тэмцээнээс “Микро Лион Робот хөл бөмбөг” гэсэн  төрлүүдийг шинээр оруулж байна. “Микро Лион Робот хөл бөмбөг" төрлийн онцлог нь Электроникийн салбарын багш Ц.Хүрэлбаатар, М.Өсөхбаяр нарын бүтээсэн роботоор хөл бөмбөгийн дүрмийн дагуу тоглодогт оршино.

#Мэдээ