“Alchemy of Soul " киноны хоёрдугаар бүлэг ирэх сард гарна


Х.Даваахүү | YOLO.MN
2022-11-14

Солонгосын tvN телевиз, Netflix-ийн бүтээл түүхэн, романс, уран зөгнөлт жанрын “Alchemy of Souls" киноны хоёрдугаар бүлгийн постер зургийг цацлаа.

Киноны нэгдүгээр бүлэг нь 20 ангитай байсан бөгөөд зургаадугаар сарын 18-аас наймдугаар сарын 28-ны хооронд tvN суваг болон Netflix-p гарсан юм. Тухайн үедээ хамгийн өндөр үнэлгээтэй к-драмуудын нэг байсан бөгөөд улсын хэмжээнд үзэгчдийн үзэлт дунджаар 9.3 хувьтай байсан байна. 

Киноны хоёрдугаар бүлэг 10 ангитай бөгөөд тун удахгүй буюу арванхоёрдугаар сарын 10-нд нээлтээ хийхээр болжээ. Мөн tvN-р үзэгчдийн хүртээл болох юм. Нэгдүгээр бүлгээ хараахан үзээгүй байгаа бол хоёрдугаар бүлэг гарахаас өмнө амжиж үзээрэй.

Эх сурвалж: korean-drama-list, soompi

 

#Мэдээ