Шигшээ баг Малайзыг 94-92 харьцаагаар хожлоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-11-11

FIBA-ын 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны "D" хэсгийн тоглолтууд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-аас Улаанбаатар хотод эхэлсэн.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр 18:30 цагаас Монголын шигшээ баг эхний тоглолтоо Малайзтай хийлээ.

Монголын шигшээ баг тоглолтын эхлэлийг маш сайн тавьж тэргүүлж эхэлсэн ч Малайзын алсын зайн шидэлтүүд оновчтой байж оноогоор илүү гарч байлаа. Тоглолтын төгсгөлд хоёр баг оноо тэнцүү өрсөлдөж манлайллыг ээлжлэн авч байсан ба Монголын шигшээ баг харьцаагаар 94-92 хожлоо.

Өмнөх тоглолтуудын үр дүн:

  • Таити 41-84 Вьетнам
  • Малайз 78-103 Тайланд
  • Тайланд 114-46 Таити

Хэсгээс хамгийн өндөр оноо авсан гурван баг урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарна. Хоёрдугаар шатанд баруун, зүүн бүсийн нийт зургаан баг өрсөлдөж шилдэг дөрөв нь Азийн аваргын сонгон шалгаруулах шатанд шалгарах юм.

 

#Мэдээ