Pepero өдрийн тухай сонирхолтой баримтууд


Х.Даваахүү | YOLO.MN
2022-11-11

Pepero өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд тэмдэглэдэг. Энэ өдөр хайртай, дотны нэгэндээ, найз нөхдөдөө хайраа илэрхийлж Pepero бэлэглэдэг. Ингээд Pepero өдрийн сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Pepero саваа 11:11 огноотой төстэй босоо, нарийхан, савхан тул энэ өдөр тэмдэглэдэг аж.

Pepero өдрийг "хайр, нөхөрлөлөө илэрхийлэх өдөр" гэж үздэг ба Солонгос улсаас гаралтай дэлхий нийтийн баяр болжээ.

Энэ өдрийн гарал үүсэл нь Солонгосын Ённам мужийн дунд сургуулийн хоёр охин Pepero солилцож, хоёулаа өндөр, туранхай болохыг хүсчээ.  Ингээд тэд 11-р сарын 11-ний өглөөний 11:11, 23:11 цагт 11 ширхэг Pepero-ноос өөр зүйл идэлгүй турна гэсэн санааг анх дэлгэрүүлсэн байна. Ингээд 1997 оноос Lotte компани Pepero-гийн өдрийг амжилттай сурталчлахын тулд дээр дурдсан сургуулийн түүхийг ашиглаж эхэлжээ. 

Хятадад энэ өдөр нь “Ганц бие хүмүүсийн баяр”

Жилийн 315 дахь өдөр юм.

Хэрэв чи ойрын хугацаанд crush-даа сэтгэлээ илчлэхээр шийдсэн бол энэ өдөр амжиж Pepero өгөөрэй. 

 

#Баярын өдөр