Судлаач, шүүмжлэгчид Ван Гогийн бүтээлүүдийг хэрхэн тайлбарлав?


Д. Мөнх-Эрдэнэ | YOLO.MN
2022-11-11

Винсент Ван Гог нь Голландын зураач байсан бөгөөд нас барсныхаа дараа алдаршиж урлагийн түүхэнд тод үлджээ. Тэр амьдралынхаа арван жилийн турш гэхэд 2000 гаруй зураг зурсан байдаг.  Энэхүү нийтлэлээр түүний бүтээлүүдэд өгсөн урлаг судлаач, сонирхогчдын урлагийн шүүмжлэл, сэтгэгдэл, тайлбаруудыг сонирхуулж байна.

1. бВан Гогийн хөрөг /1889/

“Ван Гогийн хөрөг” зургаар зураачийг илүү таньж, туулж байсан зовлон зүдүүрийг нь ойлгох болно. Энэхүү зургийг Ван Гог нас барахаасаа хэдхэн сарын өмнө зурж дуусгажээ. Ихэнх хөрөг зургуудад ард хэсэг болон нүүр нь зураачийг юу нуусныг илтгэж өгдөг. Зургийн арын хэсгийг ажиглахад сэтгэл санаандаа олон зүйлийг тэвчиж явсан үедээ зурсан байх гэж таамагладаг ба харин царайнаас нь эрч хүч болон оюун санаагаа удирдах чадвар харагддаг.

2. Төмс зооглогчид /1885/

Энэхүү зурагт таван хүн ширээ тойрон суух бөгөөд ширээний голд гэрэл ассан, нэгэн гэр бүл төмс идэн завгүй байгаагаар дүрслэгдсэн байна. Гадаа харанхуй харагдах бөгөөд зүүн талд байх цаг 19 цагийг заана.

Ван Гог энэхүү зургаараа жинхэнэ бодит амьдрал, хүмүүсийн хэлдэг соёл иргэншсэн нийгмээс хэдий хол зөрүүтэй байгааг дүрсэлсэн. Хүмүүс ногоо тарьж хоолоо залгуулна. Түүний ерөнхий санаа нь хүнд ажлын дараа арай хийн амарч буй хүмүүсийг харуулахыг зорьжээ.

3. Шөнөөр Дэнжийн кафед  /1888/

Ван Гог энэ зургаа “Одот шөнө”-ийг зурахаас хэдхэн сарын өмнө зурж байжээ. Шөнийг гайхалтай зурдаг түүний чадвар нь түүнийг шөнө болох үеэр гаднах орчноос маш сайхан мэдрэмж авдаг байсныг илтгэж болох юм.

Та Ван Гогийн энэ бүтээлд дуртай бол нэгэн цагт Францад очихоороо Le Café La Nait буюу Ван Гогийн кафег очиж үзээрэй. Энэ нь жирийн нэгэн сонирхогчийн кафе бус зурган дээрх жинхэнэ кафе мөн.

4. Шатаж буй тамхийг зуусан гавал /1885/

Энэхүү зургаар Ван Гог хүний гавлын бүтцийг сайн гаргахын хажуугаар өөрийн зургийн хэв маягаа оруулсан байна. Зургийн утгыг “Ван Гог тамхинд дуртай, үхэн үхтлээ Викторын яндан шиг тамхи татдаг байсан ч энэ зургаараа тамхидалтыг шүүмжилсэн” гэжээ.

5. Одот шөнө /1889/

“Одот Шөнө” зураг нь түүний зурсан үнэхээр үзэсгэлэнтэй бүтээл юм. Тус зураг нь төсөөллийн/дүрслэлийн зургийн ангилалд орно. Тосон будгаар зурагдсан ба Ван Гог энэхүү бүтээлээ илэрхий чанартай мөн нүд унагам бүтээжээ.

Шөнө болох үед тэнгэр гайхалтай цэнхэртэн, одод тэнгэрт түгж, урд нь юм уу дотор нь жижиг одны гялбаа дүрслэгдэнэ. Хэрвээ та энэхүү зургийг ойроос ажвал зурааснууд нь хар өнгөөр биш бүдэг ногоон, хар цэнхэр өнгөөр холилдож зурагдсаныг харна. 

Энэ зургийн үнэ цэн бол цэнхэр ногоон өнгөнүүдийг мэдрэмжтэй хольсонд бус зурагдсан бүхий л хэсэг нь болно.

Эх сурвалж: artincontext

#Урлаг #Уран зураг