“Супер баатрууд” хар тамхины наймаачдыг илрүүлжээ


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-11-11

Перу улсад саяхан болж өнгөрсөн Halloween-ний баярыг тохиолдуулан цагдаагийн ажилчид Марвелийн дүрд хувирч, тусгай ажиллагаанд оролцжээ. 

“Марвел” нэртэй тус ажиллагаа нь эрэн сурвалжилж байсан хар тамхины наймаачдыг илрүүлэх зорилготой байсан гэнэ. Ингэхдээ сэжиг бүхий объектын гадаа ирэхдээ цагдаагийн ажилчид тусгай хэрэгсэл ашиглан хаалгыг эвдэн орж гэмт этгээдүүдийг баривчилж чадсан байна. 

Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр гэр бүлээрээ бүлэглэн хар тамхины худалдаанд оролцож байсан этгээдүүдийг илрүүлжээ. Шалгалтын үеэр 3250 жижиг боодол кокайн, 127 марихуан хураан авсан байна.

Эх сурвалж: BBC

#Мэдээ