Энэ долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (11/07-11/13)


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-11-07

YOLO.mn сайт энэ долоо хоногт буюу арван нэгдүгээр сарын 7-ноос 13-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

ARTSCAPE | МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ 3D МЕДИА АРТ БОЛОН УРАН ЗУРАГ ХОСЛУУЛСАН ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 5-наас 10-ыг дуустал

Хаана: Art of Ub, Соёмбо тауэр, 1 давхар

Тайлбар: Монгол, Солонгос хоёр улсын соёлын харилцааг өргөжүүлэх, CONTEMPORARY урлагийг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Artscape” уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь Монголд анх удаа дижитал урлагийг уран зурагтай хослуулж байгаагаараа онцлог юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

DREAMERS' DAY #381: ВАН ГОГ (1991)

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 12-ны 16:00-19:00

Хаана: Тэнгис кино театр

Тайлбар: Алтан хальс холбоо, Монгол-Францын төвтэй хамтран Голландын алдарт зураач Винсент ван Гогийн амьдралаас сэдэвлэсэн тус киног ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хүргэх гэж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

“НУУЦ МЭДРЭХҮЙ” ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 10-наас 25 хүртэл 10:00-18:00

Хаана: “Улаан гэр” галерей

Тайлбар:  Гурав дахь удаагаа хэрэгжүүлж буй Швейцар улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сан (FDDM) Монголын Урлагийн 3өвлөлтэй (МУЗ) хамтран Смарт урлангаар хангах хөтөлбөрийн хүрээнд гэрэл зурагчин Б.Бямбын “Нууц мэдрэхүй” үзэсгэлэнг олон нийтэд толилуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

"УРАН БАРИМАЛ" ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 9-ны 18:00 цагт

Хаана: Монголын Урчуудын эвлэлийн галерей танхим ба Монументаль арт галейн танхимд тус тус болно.

Тайлбар: Уран баримлын нэгдлээс “ Монголын урчуудын эвлэл ” байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд “ Уран баримал -2022 ” үзэсгэлэнг санаачлан зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ОЮУНЫ ДАВАЛГАА-2022

Хэзээ: Арван нэгдүгээр сарын 12

Хаана: МУИС-ийн номын сан

Тайлбар: Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюуны Давалгаа" улсын уран илтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Хаана, юу болох вэ?