“My Mind & Me” баримтат киноноос онцлох 6 зүйл


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-11-07

Дуучин Селена Гомез өөрийн өвчин, сэтгэцийн эрүүл мэнд, шархалсан зүрхээ илэн далангүй олон нийтэд ярьж, миний алдааг битгий давтаасай хэмээн хүссээр ирсэн. Тиймдээ ч өөрийн туулсан бүгдийг баримтат кино болгон олон нийтэд цацжээ.

Селена киноны нээлтийн үеэр “Хангалттай биш, ээдрээтэй санагдах нь зүгээр. Ингэснээр өөртэйгөө болон бусадтай харилцах, бусдаас хэрхэн тусламж хүсэх гэх мэт эрүүл харилцааг үүсгэж суралцахад тусалдаг. Хэдийгээр энэ киног хийхэд надад ганцхан хүн нөлөөлсөн ч би өөрийгөө хамгийн азтай эмэгтэй гэж хэлэх болно. Энэ бол миний хийсэн хамгийн зориг шаардам зүйлсийн нэг байлаа” гэж хэлжээ. 

Ингээд киноноос онцлох 6 зүйлийг танилцуулья. 

Биеийн дүр төрхийн тэмцэл

Кино 2016 онд Селена аялан тоглолтын бэлтгэлийнхээ дараа уйлж байгаагаар эхэлнэ. Тэрээр Interscope Records-ийн гүйцэтгэх захирал John Janick-тай ярилцсанаа эргэн дурсахдаа өөрийн экс Justin Bieber-ийн нэрийг дурджээ. 

Сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн нь ба хоёр туйлт эмгэгийн оношилгоо

2018 онд тэрээр хоёр туйлт эмгэгтэй гэж оношлогдон, эмнэлэгт хэвтжээ. “Үнэнийг хэлэхэд би сэтгэцийн эмнэлэгт хэвтэхийг хүсээгүй. Гэхдээ би өөрийн, оюун ухаандаа баригдахыг ч хүсээгүй. Би үүрд ийм байна, миний амьдрал дууслаа л гэж бодсон” гэж тайлбарласан байдаг. Мөн тус хэсэгт Селенагийн ээж тоглосон болно. Тухайн үед ээж, охины харилцаа, хурцадмал хөндий байсан тул ээж нь охиноо "Үхэх вий" гэж айсан тухайгаа хэлсэн байдаг. Эцэст нь Селена бүхнийг даван туулсан ч энэ бүхэн дахин давтагдах вий гэсэн айдастай үлджээ.

Түүний краш ихэр Sprouse

Селена өсвөр насандаа Disney кино компанийн олон телевизийн шоу, кинонд тоглосон. Тэрээр “Би Cole, Dylan Sprouse нарт хайртай байсан. Унтлагын өрөөн дэх шүүгээндээ орж тэдэнд зориулж дуу бичдэг байсан” гэжээ. Мөн 2006 он “The Suit Life” шоуны нэг анги дээр анх удаа дэлгэцийн өмнө үнсэлцэж үзсэн бөгөөд тэр хүү нь Dylan байсан гэдэг.

Афикт хийсэн аялал

Тэрээр Кени улсад сайн үйлсийн аян хийснийг санаж байгаа байх. 2017 онд бөөр шилжүүлэх хагалгаанд орсны улмаас түүний аялал багахан хугацаагаар хойшилсон боловч Кени улсыг зорьж тэндхийн хүмүүст тусалсан ба уулзсан хүмүүс нь ч түүнд маш өгөөмөр, сайхан сэтгэлээр хандаж байсан гэнэ. Мөн “Би улирал бүр Кени улсад айлчилж, өөрийн тус дэмээ үзүүлсээр байх болно. Миний зүрхний нэг хэсэг тэнд бий ” хэмээн хэлжээ.

Чонон хөрвөс 

Селенаг 2014 онд чонон хөрвөс өвчнөөр оношилсон. Чонон хөрвөс нь арьс болон үе мөч, бөөр зэрэг эрхтэнд нөлөөлдөг өвчин. Киноны энэ хэсэг цар тахлын үед уг өвчинтэйгөө тэмцэж буйгаар эхэлнэ. “Өнөө өглөө маш их өвдөж байна. Би сэрсэн даруйдаа л уйлж эхэлсэн. Бас өнгөрсөнд хийсэн алдаанууд минь намайг хямрааж байна. Би алдартай од байхыг хүсэхгүй байна” гэжээ.

"Өөрийгөө хайрлахын тулд чамайг алдсан"

2019 онд түүний гаргасан "Lose You To Love Me" дуу нь "Billboard Hot 100"  чартыг тэргүүлсэн бөгөөд энэхүү дууг Justin-д зориулсан гэж таамагладаг. “Энэ бол зүгээр л алдсан хайрын тухай дуу. Би өөрийгөө сонгож үүнээсээ ч амар амгалан, тайтгарлыг олно гэдэгтээ итгэж байна. Энэ дуу нь өөрийгөө дахин шинээр олохыг тулд бүхнийг орхиж, алдах тухай. Миний бүх зүйл олон нийтэд ил болж өрнөсөн. Хэн ч салахыг хүсдэггүй шүү дээ. Олон хүн өнгөрсөн харилцаанаас минь болж намайг зовоодог байсан. Гэсэн ч энэ бүгд өнгөрсөн болж үлдсэн бас би одоо айхаа больсон” гэж хэлжээ.

Эх сурвалж: billboard.com

 

#Оддын тухай