2025 оны Сагсан бөмбөгийн Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд Монголд болно


Э. Оргил | YOLO.MN
2022-11-03

Сагсан бөмбөгийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд саяхан ашиглалтад орсон UG AREAN-д арваннэгдүгээр сарын 10-14-нд болно.

Тэмцээнд зохион байгуулагч Монгол Улсын шигшээ багаас гадна Тайланд, Вьетнам, Малайз улсын багууд өрсөлдөнө.

Монгол Улсын шигшээ баг өнгөрсөн аравдугаар сард БНСУ-ыг зорьж хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд энэ сарын 4-нд эх орондоо ирэх юм. Тэмцээний тасалбарыг онлайнаар захиалах боломжтой бөгөөд shoppy.mn-д 20-180 мянган төгрөгийн үнэтэй байна.

#Мэдээ