Ariana Grande-ийн дуунд хайртай хүн бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-11-02

Нийтлэлийн өмнөх дугаарт BLACKPINK хамтлагийн сонирхолтой баримт болон зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин, дуу зохиогч, жүжигчин Ariana Grande-ийг онцолж байна.

Түүний жинхэнэ нэрийг Ariana Grande-Butera гэдэг. 

Ariana аймшгийн кинонд дуртай нэгэн ба хэр баргийн зүйлээс айдаггүй ажээ.

Тэрээр Cinnamon, Coco, Fawkes, Ophelia, Toulouse, Sirius, Strauss, Pignoli and Lafayette гэх 9 нохойтой.

Ariana дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг ч ахлах сургуульд байхдаа найрал дууны багт хамрагдаж чадаагүй гэдэг.

Ингээд түүний зарим дууны утгыг хүргэж байна.

7 rings

Энэхүү дуунд хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж, өөртөө анхаарал хандуулан сэтгэлийн бүх хямралаа даван туулах тухай өгүүлнэ. Ariana сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэлийн шархаа удаан хугацааны дараа “уламжлалт бус арга”-р даван туулсны эцэст “7 rings” дуугаа бичсэн гэх цуу яриа байдаг. Ariana найзуудтайгаа дэлгүүр хэсэж өөртөө болон 6 найздаа нөхөрлөлийн алмазан бөгж авсан нь хэлээд буй “уламжлалт бус арга” нь гэж үздэг байна.

Stuck With U

Хосуудын харилцааны тухай өгүүлэх дуу. Хөл хорионы үед хосууд бие биедээ цаг гаргаж, цаг тутам хамт байх нөхцөл байдал бүрдсэн. Гэвч зарим хүмүүсийн хувьд хайртай хүн нь төсөөлж байснаас нь өөр зан авир гаргаж, хоорондоо тохирохгүй гэдгээ мэдрэх үе ч байна. Гэсэн ч бие биеэ ойлгож, ярилцаж, тэвчээр бүх зүйлд хэрэгтэй гэдгийг дуугаар илэрхийлэхийг зорьжээ. 

34+35

Энэхүү дуу нь цацагдсан даруйдаа хэвлэл мэдээллийнхний анхаарлыг нэлээд татжээ. Учир нь дууны үг болон нэр нь дотно харилцааны тухай ихээр өгүүлсэнтэй холбоотой. Уг дууг цацагдах үед Ariana саяхан гэрлэсэн хархүү Dalton Gomez-той болзож байсан тул түүнд зориулсан дуу гэх цуу яриа байдаг. Дуунд өгүүлэх хосын харилцаа нь түр зуурын мэдрэмж байж болох ч Ariana сэтгэл хөдлөлдөө автсан нялх хүүхэд шиг байна гэж гарах болно.

Thank U, Next

Ariana өнгөрсөн дэх харилцаагаа эргэцүүлэн уг дуугаа бичсэн байдаг. Дуундаа хуучин найз залуу болох Mac Miller, Pete Davidson нарын нэрийг дурджээ. Ariana-ийн хэлэхийг зорьсон гол санаа нь учирсан хүн бүрээсээ хайр, тэвчээр, өвдөлтийг мэдэрч, түүнээсээ үнэ цэнтэй сургамж авснаа илэрхийлсэн ба дуугаараа тэдэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлжээ. 

Эх сурвалж: sonsmeaninsandfacts.com

#Оддын тухай