Арваннэгдүгээр сарын ЗУРХАЙ


О.Хандмаа | YOLO.MN
2022-11-01

Арваннэгдүгээр сар өрнийн зурхайд хэрхэн буусныг хүргэж байна.

Арслангийн ордныхон энэ сарын эхээр дээд албан тушаалтнуудаас ирэх шүүмжлэлийн үгийг сонсоход хүнд хэдий ч энэ нь танд хожим нь маш чухал нөлөө үзүүлэх болно. Эрүүл мэндээ анхаар. Сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөх, түгшиж сандрах уурлаж бухимдах хандлага ажиглагдаж болзошгүй. Анхаарал болгоомжтой байж, аливаад хүлээцтэй ханд. Зарим үед толгойгоо амрааж, хайртай хүмүүстээ, гэр бүлдээ цаг гарга.

Сарын дунд үед хэт ажиллах, ядрахаас болгоомжил. Үл ялих тааламжгүй явдал эсвэл урдаас тооцоолоогүй зардлууд гарч мэднэ. Үүнд бэлтгэлтэй бай. Эс тэгвээс сэтгэл санаа тавгүйрснээс эрүүл мэнд муудаж болно.

Ямар нэгэн шинэ зүйлийг хийхээс татгалз. Хайртай хүмүүсийнхээ талаар таны мэдрэмж бүрхэг байна. Хайр дурлал болон мөнгөтэй холбоотой асуудлаар хатуу шийдвэр гаргахад тохиромжтой цаг биш. Сарын сүүл рүү ажлын гүйцэтгэлийн хугацааг урагшлуулснаар үүрэг хариуцлага нэмэгдэнэ.

Бусад ордны өрнийн зурхайн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина.  

#Зурхай