Taylor Swift-ийн есөн жилийн өмнө цацсан дуу Grammy-д нэр дэвшлээ


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-10-26

Taylor Swift-ийн All To Well дуу Grammy-д нэр дэвшлээ. Уг дуу есөн жилийн өмнөх Red цомогт нь багтсан хэдий ч тухайн үедээ Grammy-ийн шагналд нэр дэвшиж байгаагүй ба Grammy-ийн дүрэмд тухайн жилд гарсан, анх удаа олны танил болсон байх ёстой гэж заасан байдаг. 

Тэгвэл өнгөрсөн жил уг дууны 10 минутын хувилбар All To Well (10 minute version)(the short film)-ыг цацсан. Уг хувилбар олон нийтээс эерэг сэтгэгдэл авсаар буй ба Grammy-н “Шилдэг  дуу” болон “Шилдэг дууны клип” төрөлд өрсөлдөж буй юм. 

Хэрэв Taylor арван нэгдүгээр сарын 15-нд болох 65 дахь удаагийн Grammy-д дээрх шагналуудаас авбал түүх бүтээж магадгүй байна.

Эх сурвалж: Billboard.com

#Дуу хөгжим