Бангтан-ы сонин хачин: Бусан дахь тоглолт+Жиний соло цомог+Цэргийн алба хаахаар болсон нь


Х.Даваахүү | YOLO.MN
2022-10-18

Саяхан The Fact Music Awards-аас гишүүн бүр нэг шагнал бариад буцсан BTS хамтлаг хэдхэн хоногийн өмнө буюу аравдугаар сарын 15-ны өдөр Бусан хотод тоглолтоо хийлээ. Тэднийг удаан хугацаанд хараагүй олон улсын сая сая фенүүд нь интернэтэд шуугиж байна. Мөн BTS <Yet to Come> in Busan тоглолтыг weverse live-аар үнэгүй дамжуулсан билээ. Тоглолтын бүтэн бичлэгийг ЭНД дарж үзээрэй. 

Мөн HYBE энтертайнментаас энэ жил BTS  Бусан хот дахь тоглолтоос гадна хоёр гишүүний соло альбом гаргана гэж мэдээлсэн билээ. Тэгвэл соло уран бүтээл гаргах гишүүнээр Жинийг нэрлэлээ. 

Соло уран бүтээл нь тун удахгүй гарна гэж таамаглаж байна. Учир нь өчигдөр буюу аравдугаар сарын 17-ны өдөр HYBE энтертайнмент Жинээс эхлээд BTS-ийн гишүүд дарааллын дагуу ээлж ээлжээр цэргийн алба хаахаар болсныг мэдээлсэн билээ.

BIG HIT MUSIC-ийн мэдээлснээр Жин сунгалтаа цуцлах хүсэлт гаргасан бөгөөд "Цэргийн боловсон хүчний удирдлагын газрын элсэлтийн журмыг дагаж мөрдөнө" гэжээ. Бусад гишүүд ч төлөвлөгөөний дагуу цэргийн албыг дэс дарааллаар хаах юм байна.

Өмнө нь 1992 онд төрсөн Жинд 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулсан "Цэргийн албаны тухай хууль"-д заасны дагуу "Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас цэрэг татлагыг хойшлуулах зөвшөөрөл" олгосон бөгөөд энэ оныг дуустал цэрэгт татахыг хойшлуулаад байсан юм.

Одоо мөрдөж буй Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосон "Цэргийн албаны тухай хууль"-д "Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын санал болгосон урлаг, спортын тусгай ур чадвартай хүмүүсийг цэргийн алба хаах хугацааг сунгаж, зайлшгүй тохиолдолд чөлөөлж болно" гэж заасан. Харин "Цэргийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн тухай хууль"-д “Түгээмэл соёл”-ыг урлаг, спортын чиглэлээр мэргэшүүлэхээр тусгаагүй тул үндэсний нэр хүндийг өсгөж буй поп соёлын зүтгэлтнүүд ч энэ чөлөөлөлтийг хүртэх эсэх асуудлыг удаа дараа хөндөж байсан билээ. Солонгосын энтертайнментийн салбарт олон хүн BTS-ийг цэргийн албанд татах ёстой гэж шаардаж байсан ч Үндэсний Ассамблейн түвшний хэлэлцүүлэг удаашралтай байсан юм.

Эцэст нь Жин "30 нас хүртэл хойшлуулан сунгах" хүсэлтээ цуцалсан тул цэрэг татлагын мэдэгдэл гармагц тэр алба хаахаар явах аж. Тиймээс түүний цэргийн алба хаахаас өмнө, тун удахгүй уран бүтээлээ цацна гэж итгэж байна. 

Эх сурвалж: Allkpop

#Дуу хөгжим