Жисү Инстаграмаас хамгийн өндөр орлого олсон Ази алдартан боллоо


Б.Дариа | YOLO.MN
2022-10-16


BLACKPINK хамтлагийн гишүүн Жисү Инстаграмын "Хамгийн өндөр орлоготой алдартнууд"-ын жагсаалтад орохын сацуу "Хамгийн олон дагагчтай Солонгос жүжигчин" боллоо.

Жисүгийн Инстаграм хаяг сүүлийн хэдэн өдөрт 1,183,067 шинэ дагагч нэмж 65 сая давснаар Кпоп уран бүтээлчдийн дунд Инстаграм дагагчийн өсөлтөөр нэгдүгээр байр эзэлжээ. 

Үзэсгэлэнт царай, гэгээлэг зан чанар, авьяаслаг байдлаараа үргэлж бусдын харааг булаадаг Жисүгийн дагагчийн тоо хурдацтай өсөж буйд хамтлагийн аялан тоглолт ч нөлөөлж буй байх.

Мөн тоглолтын үеэр "Snow drop” драмад хамт хослон тоглосон жүжигчин Жон Хэе Ин Жисү дээр зочлосон нь интернэтэд шуугиан тарив. 

Ингээд Жисү Инстаграмын "Хамгийн өндөр орлоготой алдартнууд"-ын жагсаалтад багтсан цор ганц Солонгос алдартан боллоо. 

Түүнд баяр хүргэе.

Эх сурвалж: Allkpop

 

#Оддын тухай