"Байгаль орчин ба хууль" төсөл 5000 дахь зочдоо хүлээн авлаа


Б.Дариа | YOLO.MN
2022-10-14

МУИС-ийн Экологийн боловсролын төв болон ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран “Тархинд мод тарья” буюу “Өсвөр үеийнхэн – Байгаль орчин ба хууль” төслийг хэрэгжүүлэн өнөөдөр хаалтаа хийлээ.

Сургалт нь хүүхдэд байгалийг ойртуулах, байгалийг бүх мэдрэхүйгээр мэдрэх боломжийг олгох зорилготой бөгөөд ирсэн зочид байгаль орчин, танин мэдэхүйн “Үрийн аялал”, “Манай музейн амьтад”, “Ажилсаг чийгийн улаан”, “Үл үзэгдэгчдийн мөрөөр” зэрэг 5 өртөөгөөр аялж, байгалийг бодит орчинд нь мэдэрч танилсан гэнэ.

Төслийн тухай Экологийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн Р.Сүнжидмаа "Бид хүүхдүүдэд байгалийг танин мэдэх эрмэлзэл төрүүлэх, байгалийн гайхамшгийг мэдрүүлэхийг зорьж эдгээр өртөөнүүдийг бий болгосон. Хүүхдүүдийн насны онцлогт тохирсон эдгээр өртөөнүүдээр дамжуулан байгальд ээлтэй байхыг уриалж байна.Мөн "Байгаль орчин ба хууль" төслийг ивээн тэтгэн хамтран хэрэгжүүлж буй Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар нарт баяр хөөр дүүрэн эдгээр хүүхдүүдийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж байна." гэсэн юм.

#Мэдээ