Жимин-ий төрсөн өдрийн сонин хачин


Х.Даваахүү | YOLO.MN
2022-10-13

Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн Пак Жимин өнөөдөр 27 нас хүрч байна. 

Жи Мин 1995 оны аравдугаар сарын 13-нд Өмнөд Солонгосын Пусан хотод төржээ. Жимин Пусан ахлах сургуулийн модерн бүжгийн тэнхимийн шилдэг сурагч байсан бөгөөд багш нь түүнд айдол болохыг санал болгосон гэдэг. Ингээд 2013 онд HYBE буюу хуучнаар Big Hit   энтертайнментэд дэбют хийсэн /анхны уран бүтээл/ юм. 

Ингээд дэбют хийхдээ 18 настай байсан тэр өнөөдөр 27 нас хүрлээ.

Төрсөн өдрийн мэнд хүргэе Жимин аа!

Энэ жилийн баярын бялуу нь хэтэрхий өхөөрдөм биш гэж үү? 

Jungkook бичлэг хийн түүнд төрсөн өдрийн мэнд хүргэлээ.

Jhope мөн инстаграм хуудсандаа  түүний хөгжилтэй бичлэгээр  мэнд хүргэжээ

 

#Оддын тухай