Охид оо, өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо өргөдөг байгаарай


Сурталчилгаа | YOLO.MN
2022-10-13

Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Sofy брэнд Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагатай хамтран “Далавчтай охид” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өсвөр насны охидын манлайллыг дэмжих, тэднийг зоригжуулах зорилгоор зохион байгуулагдсан тус өдөрлөгөөр охидыг өөрсдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөхийг уриалсан юм.

Sofy брэнд нь өсвөр насны охид, эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох контентуудыг Sofy Mongolia ФБ пэйжээрээ дамжуулан мэргэжлийн эмчтэй хамтран бэлтгэн хүргэж тэдэнд тулгардаг нийтлэг асуултуудад мэргэжлийн зөвлөгөө мэдлэг олгохыг зорьдог билээ.

Харин энэ удаа ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн охидод зориулсан уулзалт зохион байгуулж, тэдэнд эмэгтэйчүүдийн эмч Э.Сугармаа, сэтгэл зүйч Н.Рэнжмаа нар зөвлөгөө өгч ярилцжээ. Мөн Favway охид зочноор ирж оролцов.

  
Охидын өдрөөр охидын эрхийг сурталчлах, хүйсээр ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахыг уриалдаг. Мөн охидын эрхийн асуудалд бүх нийтийг хандуулах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. Үүнтэй холбоотойгоор Sofy брэнд жил бүр аравдугаар сарын 11-ны өдөр охидын эрхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг, охидын манлайллыг дэмждэг байгууллагууд илүү олон болохыг уриалж байна.

#Баярын өдөр