Dota 2-ын дэлхийн аваргад оролцох 19 дэх эрхийг "Team Secret" авлаа


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-10-13

E-Sport-ын хамгийн өндөр шагналтай тэмцээн болох Dota 2-ын дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн "The International" тэмцээн Сингапур улсад энэ сарын 15-д эхэлнэ.

Тус тэмцээнд DPC лигийн шилдэг 12, бүсийн аварга 6, сүүлчийн шалгаруулалтаас эрхээ авсан 2 нийт 20 баг оролцох учиртай.

Тэмцээний урьдчилсан шатны сүүлчийн тэмцээн Last Chance Qualifier Сингапурт болж байгаа ба Баруун Европын "Team Secret" баг сүүлээсээ хоёр дахь буюу 19 дэх эрхийг авлаа.

Бүсийнхээ сонгон шалгаруулалтад "Entity" багт ялагдаж хоёрдугаар байрыг эзэлсэн тэд өнгөрсөн дэлхийн аваргаар гуравдугаар байрыг эзэлсэн туршлагатай.

#Мэдээ