Look, who reccomended you 5 films


YOLO.mn | YOLO.MN
2022-10-04

Look, who recommended you 5 films цувралын энэ дугаарт @bkghji буюу Б.Уянга оролцож байна. Түүний LookTV-ээс танд санал болгох кинонуудыг хүлээн авна уу. 

1. Shrek (бүх анги)

(LookTV-Home-Гэр бүлийн)

Багадаа Шрек үздэг байсан л даа. Гэхдээ том болоод үзсэн ч хөгжилтэй, уйдаахгүй яг хэвээрээ. Яг бүх ангиудыг нь дараалаад үзвэл дүрслэлийн чанар яаж сайжирч байгаа нь маш сайн харагддаг. Гэхдээ миний Шрек үзэх дуртай шалтгаан бол түүний зан араншин нь. Амьдралд ямар ч зүйл тохиолдож байсан өөртөө хэт тусгалгүй, амар амгалан амьдарч байгааг нь харах их гоё байдаг юм. Дан ганц Шрек ч биш киноны дүр бүрийн онцлог онцлог зан характерийг анзаараад, багадаа ойлгоогүй joke-үүдийг одоо үзээд ойлгож байх жишээний. Тиймээс хамгийн түрүүнд Шрекийг санал болгож байна. 

2. Kung Fu Panda (бүх анги)

(LookTV-Home-Гэр бүлийн)

Энэ ч бас Шректэй адил Dream Works-ын анимейшн. Ер нь хэрэв би чамайг кинонд урьвал хоёулаа анимейшн үзэх гэж байна л гэж ойлгох хэрэгтэй. Хэдий би Хятад хүн биш ч гэлээ Ази хүний хувьд Хятадын соёлыг бага гадарлана. Kung Fu Panda үзэхээр энэ студи энэ анимейшнийг хийхдээ соёлыг нь хэр сайн судалж, тэрийгээ бүтээлдээ яаж гоё шингээсэн бэ гэдэг нь шууд мэдрэгддэг. Анимейшн гэхээрээ л зөвхөн хүүхэд үзэх ёстой биш. Инээдтэй, гунигтай, адал явдалтай мөчүүдийг үзэж нэг ч болов зүйлийг ухааруулахыг хичээдэг нь хүүхэлдэйн кино үзэх дуртай шалтгаан минь байх аа. 

Та LookTV-ээс дурын багцаа идэвхжүүлэх, BOX цэсээс кино үзэх бүрдээ оноо цуглуулж

-Airpods pro
-Oculus 2 
-Earbuds
-Samsung Galaxy A53 гар утаснаас гадна супер бэлэг болох хосоороо Бразилаар аялан, Риогийн карнавалыг үзэх эрхийн эзэн болоорой. 

3. Titanic

(LookTV-Home-Холливууд)

Том болсон хойноо ахиад үзэхэд бидний соёлоос ондоо Америк, Европ хүмүүсийн тухайн үеийн амьдралын хэв маягийг ойлгоход илүү ойр болгосон кино гэх үү дээ. “Old money” болон “New money” гэж юу болох, ямар ялгаатай вэ? гэдгийг том болсон хойноо үзээд харж байх жишээтэй. Титаникийг энэ жил дахин үзэхээс өмнө энэ Old money баячууд гэдэг талаар ойлголт миний толгойд байхгүй байлаа шүү дээ. Дээр нь ер нь өнгөрснөө эргэн дурсаж ярьсаар байгаад л дуусчихдаг кино болгон намайг уйдаадаггүй гэдгийг баталсан ганц кино бол Титаник байх. 

4. The Truman show

(LookTV-Home-All time best)

Бас л их сонирхолтой сэдэв болон хийцтэй кино. Бүх юмны зангилааг эцэст нь Трумэнтэй хамт явж тайлдаг нь их “nice”. Үзээд дууссаны дараа “Би оронд нь байсан бол яах бол?” гэж нэлээн удаан бодогддог. Яг цаашаа ярьвал spoiler-дох гээд байна. Үзээгүй хүн байвал үзээрэй. Заавал үзэх киноны нэг шүү. 

5. A Korean odyssey

(LookTV-Home-Ази-Олон ангит)

СОАК үздэг хүмүүсдээ гээд энэхүү киног орууллаа. Маш хөгжилтэй, инээдтэй дүрүүд ихтэй, олон туслах дүр болон адал явдалтай болохоор анги алгасах, гүйлгэж үзэх гэсэн ойлголт байхгүй. Уйдах зав ер олгодоггүй кино гэх юм уу. Нийт 20 ангитай ч гялс дуусчихна. Хөөрхөн, адал явдалтай цуврал эхлүүлье гэвэл энийг үзээрэй.

#Кино урлаг