Чөлөөт бөхийн ОУ-ын охидын тэмцээнд МАНАЙ ТАМИРЧИД МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Үжин | YOLO.MN
2016-11-28

ОХУ-ын Эрхүү хотын “Байкал-Арена” спортын цогцолборт олимп, дэлхийн аварга, Европын хошой аварга Н.Воробьёвагийн нэрэмжит чөлөөт бөхийн охидын тэмцээн боллоо.

Эрхүү мужийн Спортын яам, тус мужийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохиосон тус тэмцээнд Эрхүү, Новосибирск муж, Красноярскийн хязгаар, Буриад, Тува, Якутын бүгд найрамдах улс, БНХАУ, Монголын зуу гаруй өсвөрийн бөх 12 жинд өрсөлджээ.

Манай бөхчүүдээс Чингэлтэй дүүргийн бөх Н.Анударь 52 кг-д алт, Б.Энхцэцэг 49 кг-д, Б.Энхзул 40 кг-д мөнгөн медаль тус тус хүртжээ.

#sport #wrestling #freetime #World