Монголын дөрвөн баг PUBG Mobile-н Өмнөд Азийн лигийн финалд шалгарлаа


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-09-26

Монголчуудын хамгийн амжилттай өрсөлдөж буй E-Sport-ын төрөл болох PUBG Mobile-мэргэжлийн лигийн Өмнөд Азийн Намрын лигийн тоглолтууд өндөрлөлөө.

Тус "PUBG Mobile Pro League - South Asia Fall 2022" хэмээх тэмцээнд Балба, Бангладеш, Монголын 20 баг оролцон гурван долоо хоногийн турш тоглосны эцэст 16 нь финалын шатанд шалгарчээ.

Монгол Улсыг төлөөлөн нийт 5 баг оролцсоноос DE Warriors, IHC ESPORTS, Mabetex Esports, Godlike Stalwart багууд финалд шалгарсан бол SEAL Esports баг баян ходоодонд орлоо. Godlike Stalwart баг нийт 655 оноотойгоор лигийн аварга болсон бол DE Warriors, IHC ESPORTS багууд гурав, дөрөвдүгээр байрыг эзэлсэн.

Финалын тоглолтууд есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 2-ны хооронд болох ба эхний 10 баг Өмнөд Азийн аварга шалгаруулах "PUBG Mobile Pro League - South Asia Championship Fall 2022" тэмцээнд оролцох эрхтэй болно. Тус тэмцээн нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.

#Мэдээ