IU-ийн дуунд хайртай хүн бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-05-16

Өнөөдөр 30 нас хүрч буй дуучин, дуу зохиогч, жүжигчин IU буюу Lee Ji Eun-ийг онцолж байна.

Түүний жинхэнэ нэрийг Lee Ji Eun гэдэг бөгөөд Өмнөд Солонгос улсын Сөүл хотод төрж өссөн.

Тэрээр анх “Good Entertainment”-д харьяалагдаж байсан ч 2007 онд “Leon Entertainment”-д орсноор I And You гэх үгийн товчлол болох IU гэх тайзны нэртэй болсон. Одоогоор EDAM-MADE энтертайнментийн уран бүтээлчээр ажиллаж буй аж.

2011 онд бидний сайн мэдэх “Dream High” к-драмад тоглосноор кино, урлагийн гараа буюу debut-ээ амжилттай хийсэн байна.

Түүний type буюу сонирхдог төрлийн залуу нь BIGBANG хамтлагийн Taeyang гэнэ.

Ингээд түүний зарим дууны утгаас хүргэж байна.

Someday 

Уг дуу нь бидний сайн мэдэх “Dream High” киноны OST бөгөөд ямар ч итгэл, найдваргүй болж бууж өгөх гэж буй нэгэнд зориулагдсан юм. “Хүчтэй байгаарай, бүх зүйл сайхан болох болно шүү!”

Eight feat Suga of BTS

Дууны үгийг IU, Suga, El Capitxn нар бичсэн ба дууны продюсероор Suga ажилласан. 

Хар дарсан зүүд шиг муу муухай, гунигтай, сэтгэл өвтгөм дурсамжийг мартах ёстой тухай өгүүлнэ. IU “Энэ дуу нь ядаргаатайй зүйлс, гунигтай байдлаас ангид байхыг хүссэн 28 настай өөртөө зориулсан” хэмээн хэлж байжээ.

Palette feat G-Dragon

Дууны үгийг дуучин өөрөө бичсэн бөгөөд реп хэсгийг G-Dragon зохиосон байдаг. Энэхүү дуу нь хүмүүсийн өөр өөр үзэл бодол, зан чанар, амжилт, сэтгэл зүйн байдлын онцлох болно. Бүхий л ялгааг үл харгалзан хүн бүр урлагийн бүтээл гэх санааг илэрхийлэхийг зорьсон байдаг.

Bbibbi

Алтернатив R&B жанрын дуу бөгөөд дууны үгийг мөн л IU өөрөө бичсэн байдаг. Уг дууны хамгийн гол санаа нь бид бусад хүмүүсийн хувийн нууцыг хүндэтгэх ёстой тухай өгүүлнэ.

Celebrity

Бид бүгд өөр өөрийн гадаад төрхтэй учир ичиж, бусдаас санаа зовж өөрөө өөрийгөө “сонин” гэж буруутгах хэрэггүй тухай өгүүлэх урам зориг, эрч хүч өгөх дуу юм.

Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Эх сурвалж: songmeaningsandfacts.com

#Дуу хөгжим