"Entity" баг Баруун Европыг төлөөлөн дэлхийн аваргад оролцоно


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-09-20

Dota 2-ын дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн "The International (TI)" тэмцээний Баруун Европын бүсийн урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөлөө.

Нийт 12 баг оролцсон Баруун Европын бүсийн гранд финалд DPC лигийн оноогоор бүсдээ тэргүүлэгчдийн нэг "Entity" баг "Team Secret" багийг 3-0 харьцаагаар хожиж TI11-д орох эрхээ авлаа.

"Stormstormer", "Fishman" тэргүүтэй Энэтхэгт төвтэй баг "Upper Bracket"-ын финалд "Team Liquid" багийг 2-0 харьцаагаар хожсон бөгөөд нэг ч хожигдолгүй тэмцээнээ дуусгасан.

Хоёр болон гуравдугаар байрыг эзэлсэн Team Secret, Team Liquid багууд TI11-д орох сүүлийн боломжоо тээн Last Chance Qualifier тэмцээнд оролцох эрхээ авлаа.

#Мэдээ