Хийл ба хип хопын хослол: BLACKPINK шинэ уран бүтээл "Shut Down"-г цацлаа


Б.Дариа | YOLO.MN
2022-09-16

BLACKPINK хамтлагийн охид 'Born Pink' нэртэй хоёр дахь бүрэн хэмжээний цомгийнхоо "Shut Down" дууг цацлаа.

Шинэ уран бүтээлээ сонсож амжсан уу? 

Энэ удаагийн эргэн ирэлт "Shut Down"-д Niccolò Paganini-гийн сонгодог хийлийн гоцлол "La campanella" аяыг хамтлагийн өвөрмөц хип төрхтэй хослуулан онцгой хэмнэлийг гаргажээ. Өөртөө итгэлтэй нэгний тухай өгүүлэх хачирхалтай дууны үг, дууны нэр нь сонсогчдыг донтуулам, сэтгэл татам байлаа. Мөн "Shut Down" дууны MV /бичлэг/ нь YG Entertainment-ын бүх цаг үеийн хамгийн өндөр төсөвтэй бүтсэн клип юм.

Эх сурвалж: Allkpop

#Мэдээ