Интернэтийг шуугиулж буй эмэгтэй айдолууд


Б.Дариа | YOLO.MN
2022-09-16

Олон олон айдолууд эргэн ирэлт, үйл ажиллагааныхаа үеэр интернэт хэрэглэгчдийн ярианы сэдэв болдог. Тайзан дээрх төрхөөсөө бусад үед ч олны анхаарлыг татаж, тренд болох нь бий. Тэгвэл сүүлийн үед интернэт хэрэглэгчдийг шуугиулж буй эмэгтэй айдолуудын viral болсон дүр төрхийг сонирхуулья.

Yujin /IVE/

IVE хамтлагийн гишүүн Yujin бороо орж байх үед машинаас гарч ирэн даллах нь к-драманы нэг хэсэг мэт үзэсгэлэнтэй харагдаж байна гэж шуугиад авчээ. 

Nayeon /Twice/

Twice хамтлагийн гишүүд фен уулзалтынхаа дараа гарч ирэх үеэр хийсэн Nayeon-ы биеийн харьцааг харуулсан бичлэг интернэтэд цацагдаж олон нийтийн ярианы халуухан сэдэв болсон юм.

Yuna /Itzy/

Music Bank хөгжмийн нэвтрүүлгийн үеэр авахуулсан түүний зурагт бие нь гайхалтай элсэн цаг шиг харагдаж байгаа биз?

Sooyoung /SNSD/

Тэдний 15 жилийн ойн уран бүтээл, үйл ажиллагааны үеэр хамгийн их яригдсан сэдвийн нэг бол түүний намирсан үс гэдэгтэй санал нийлэх байх. Зарим нь бүр “Ямар шампуны реклам үзчихсэн юм бэ, эгч ээ, хөөрхөн байна” гэсэн байна лээ шүү. 

 

#Оддын тухай