iPhone 14 гар утас SIM картгүй, илүү сайн камертай боллоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-09-08

iPhone 14 гар утас 6.7 инчийн хэмжээ бүхий дэлгэцтэй болж томорсон ба iPhone 14 Plus-ын хамт "A15 Bionic" чипээр тоноглогджээ. Камерууд хоёр дахин хүчирхэгжсэн ба видео бичлэг хийхэд зориулсан Action хэлбэр нэмэгджээ.

Шинэ iPhone-ийн нэг гайхалтай зүйл нь сим карт шаардлагагүй болжээ. Сим картын зайг e-SIM гэх шинэ технологиор сольсон бөгөөд хэрэглэгчид энэхүү дижитал симны тусламжтайгаар нэг утас дээр олон дугаартай болж, дугаараа өөр утас руу шилжүүлэхэд сим зөөх шаардлагагүй болсон байна.

iPhone утас одоогоос хиймэл дагуултай холбогдож яаралтай үед мэдээлэл илгээх, хүлээн авах боломжтой болжээ. iPhone 14 799 ам.доллар үнэтэй есдүгээр сарын 16-аас iPhone 14 Plus 899 ам.доллар үнэтэй аравдугаар сарын 7-оос худалдаалагдана.

"Pro” загвар нь өндөр хурдтай “A16” чип, үргэлж асаалттай байдаг дэлгэц, 48 мегапикселийн үндсэн камераар тоноглогджээ. Шинэ LTPO технологийн ачаар дэлгэц нь унтрахгүйгээр бүдгэрч мэдээлэл харуулсаар байх ба батарей идэхгүй гэж мэдэгдэв.

iPhone 14 Pro 999 ам.доллараар iPhone Pro Max нь 1099 ам.доллараар худалдаалагдана энэ сарын 16-аас. Энэхүү утсыг Тим Күүк "Бидний бүтээсэн хамгийн сайн iPhone" хэмээн онцоллоо.

#Мэдээ