Номноосоо амжилттай болсон 10 КИНО


YOLO.mn | YOLO.MN
2022-11-17

Номны зохиолыг кино болгон бүтээхийн тулд маш олон хэсгийг хасаж танах шаадлагатай болдог гэдгийг мэдэх үү? Тэгвэл зарим номоос сэдэвлэн бүтээсэн кинонд эсрэгээрээ үзэгдэл нэмдэг гэнэ. Ингэж бүтсэн кино ихэвчлэн сайн бүтээл болдог ба амжилттай болсон кинонуудаас хүргэж байна. 

1. The Notebook

Төгсгөлөөрөө биднийг уйлуулж орхисон "Тэмдэглэлийн дэвтэр" кино бол номноосоо илүү болсон кинонуудын нэг юм. Бүсгүйн хайр дурлал хэзээ ч хувираагүйг олж мэдсэн хэсэг нь номонд өөр байдаг.

2. Silence of the Lambs

"Хурга майлахаа болино" кино бол хүмүүсийн өнөөг хүртэл гайхаж бишрэн үзэж байгаа гайхалтай кинонуудын нэг юм. Хэдийгээр олон нийт номыг сайн зохиолуудын нэг гэж үнэлдэг ч кино нь номноос илүү сайн болсон киноны жагсаалтад орсон хэвээр байна. Киног амилуулсан дүр бол Ганнибал Лектер юм. Номыг уншиж, дүрүүдийг төсөөлөх нь нэг хэрэг ч тэднийг дэлгэцээр харах илүү гайхалтай байжээ. 

3. Jaws

1975 онд гарсан Питер Бенчлигийн "Jaws" романаас сэдэвлэн бүтээсэн кино нь мөн л номноосоо илүү амжилттай бүтсэн киноны жагсаалтад багтсан байна. Номны үйл явдлыг бүхэлд нь үзүүлэхийн оронд адал явдалт сонирхолтой хэсгүүдийг түүвэрлэн бүтээсэн нь амжилттай болгожээ. 

4. Beauty and the Beast

Диснейн дэлгэцэнд бүтээсэн Beauty and the Beast-ийн ихэнх дүр нь зохиолын анхны хувилбарт байдаггүй гэдгийг мэдэх үү? Бараг түүний аав л нийтлэг гардаг дүр аж.

5. Forrest Gump

Ганнибалтай адилаар Форрест Гампын гол дүрийг номноос илүү кинон дээр илүү сонирхолтой байдлаар амилуулжээ.

Эх сурвалж: Brightside

#Кино урлаг