Крис Рокод ирэх жилийн Оскарын наадмыг хөтлөх санал тавьсан ч татгалзжээ


Сондор | YOLO.MN
2022-08-31

Оскарын наадмын зохион байгуулагчид инээдмийн жүжигчин Крис Рокод ирэх жилийн үйл ажиллагааг дахин хөтлөх санал тавьсан ч тэрбээр татгалзжээ.

2022 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Уилл Смитэд алгадуулсан тэрбээр үүнийг хэргийн газарт буцаж очихтой зүйрлэсэн гэж орон нутгийн сонинд бичжээ.

Энэ оны гуравдугаар сарын 27-нд болсон шагнал гардуулах ёслолын үеэр Смит Рокыг алгадсан. Учир нь Рок тайзан дээр байхдаа Смитийн эхнэр, жүжигчин Жада Пинкетт Смитийн халзан толгойн талаар хошигносон юм.  Пинкетт Смит аутоиммун өвчнөөс шалтгаалсан үс халцрах өвчтэй байсан ба Рокын мэдрэмжгүй хошигнолд Смит эгдүүцэж тайзан дээр гарч түүнийг алгадсан нь олны анхаарлын сэдэв болсон юм.

Эх сурвалж: Today

#Мэдээ