"American Music Awards 2016"-гийн ШИЛДГҮҮД тодорлоо


Заяц | YOLO.MN
2016-11-22

Америкийн 44 дэх "American Music Awards 2016" шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гарагт болж шилдгүүдээ тодрууллаа. AМА 2016 ёслолын өдөр бороотой байсан ч улаан хивсэн дээгүүр алхлах оддын сэтгэл санаа өөдрөг байв.

Улаан хивсний ёслолын дараа зочид Microsoft Theater руу гол шоугаа үзэхээр орсон юм. Энэ жилийн ёслолын үйл ажиллагааг хөтлөх хүндтэй үүргийг зохион байгуулагчид загвар өмсөгч Жижи Хадидад олгожээ. Тэрээр уламжлал ёсоор шоуны турш хэд хэдэн хувцас солиод амжсан юм.

АМА 2016 шоуны тайзан дээр дуучин Ники Минаж, Ариана Гранде, Леди Гага, The Weeknd, Maroon 5, Стинг, Бруно Марс, Жон Леженд зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.



Поп/рок жанрын шилдэг эмэгтэй дуучны шагналыг дуучин Селена Гомез хүртсэн. Тэрээр аялан тоглолтоо зогсоож, уран бүтээлээсээ завсарлага аван сүүлийн хоёр сар нөхөн сэргээх төвд сэтгэл гутралын өвчнөө эмчлүүлсэн билээ.

Селена тайзан дээр гаран шагналаа гардан авахдаа фенүүддээ хандан “Надад бүх юм байсан ч миний дотор бүх юм нуран унасан байсан. Та нарынхаа урмыг хугалахгүй гэж энэ бүхнийг дотроо хадгалаад явсан нь буруу байжээ. Би та нарын Инстаграмд гадаад төрхийн зургуудыг бус дотоод зүрх сэтгэлийг чинь харахыг хүсч байна. Би магтуулахыг хүсээд байгаа юм биш. Надад магтаал хэрэггүй. Чин зүрхнээсээ гэж хэлэхэд хайртай зүйлээ хайртай хүмүүстэйгээ хуваалцах боломжтой болохоор би маш их азтай.

Би та нартаа маш их талархаж явдаг. Та нар үргэлж миний талд байдаг. Яасан болоод та нар надад ингэж сайн ханддагийг мэдэх юм алга. Сэтгэл санаа чинь тавгүй байгаа бол чи ганцаараа зовох ёсгүй. Та нар намайг хүндэлдэг л юм бол миний талаар нэг зүйлийг мэдэж авах хэрэгтэй. Хүмүүс юу мэдэрч байгаа нь надад хамаагүй биш” гэж хэлэхэд танхим тэр аяараа алга ташиж, цагтаа сэтгэл гутралд өртөж байсан дуучин Леди Гага нулимс дуслуулаад амжсан юм.

Харин поп/рок жанрын шилдэг эрэгтэй дуучнаар Селена Гомезийн экс найз залуу Жастин Бибер тодорсон юм.

Шилдэг шинэ дуучин төрөлд шагнал хүртсэн дуучин Зейн Малик шагналаа гардан авахдаа, “Энэ дээр жинхнээсээ миний нэр байгаа гэж үү? ” хэмээн уулга алдаж, “Сүүлийн жилүүдэд миний дэргэд хангалттай удаан байсан зарим хүмүүст би баярлалаа гэж хэлж чадахгүй нь. Энд ингээд зогсож байгаадаа итгэхгүй байна.  Намайг дэмжиж ирсэн гэр бүлийнхэндээ баярлалаа, ялангуяа аавдаа. Баярлалаа, аав аа! Бас та нартаа баярлалаа. Надад хүмүүс саналаа өгнө гэж төсөөлж ч байсангүй. Баярлалаа, би энэ шагналаа ил зуухныхаа тавиур дээр тавина аа” гэсэн юм.



Реппэр Drake хамгийн олон буюу 13 номинацид нэр дэвшиж 4 цомын эзэн болжээ.

 

AMA 2016 ялагчид

Оны шилдэг уран бүтээлч- Ариана Гранде

Шилдэг шинэ дуучин- Зейн Малик

Шилдэг хамтарсан уран бүтээл- Fifth Harmony ft. Ty Dolla $ign “Work From Home”

Шилдэг аялан тоглолт- Бейонсе

Оны шилдэг видео- Жастин Бибер “Sorry”

Поп/рок жанрын шилдэг эрэгтэй дуучин- Жастин Бибер

Поп/рок жанрын шилдэг эмэгтэй дуучин- Селена Гомез

Шилдэг хамтлаг/ дуэт- Twenty One Pilots

Шилдэг поп/рок цомог- Жастин Бибер “Purpose”

Шилдэг поп/рок дуу- Жастин Бибер “Love Yourself”

Шилдэг хид хоп дуучин- Drake

Шилдэг хид хоп дуу- Drake “Hotline Bling”

Шилдэг хип хоп цомог- Drake “Views”

Шилдэг соул/R&B эрэгтэй дуучин- Крис Браун

Шилдэг соул/R&B эмэгтэй дуучин- Рианна

Шилдэг соул/R&B дуу- Рианна, Drake нарын хамтран дуулсан “Work”

Шилдэг соул/R&B цомог- Рианна “Anti”

Шилдэг альтернатив дуучин- Twenty One Pilots

Шилдэг электрон хөгжмийн уран бүтээлч- The Chainsmokers

Шилдэг кантри эрэгтэй дуучин- Блек Шелтон

Шилдэг кантри эмэгтэй дуучин- Кэрри Андервуд

Шилдэг кантри цомог- Кэрри Андервуд “Storyteller”

Шилдэг Латин Америк дуучин- Энрике Иглесиас

Шилдэг саундтрек- Purple Rain

 AMA 2016 наадмын бас нэг анхаарал татсан зүйл нь загвар өмсөгч Жижи наадмын хөтлөгчөөр ажилласан явдал байв. Тэрээр Доналд Трампын эхнэр Меланиагийн дуудлага, нүүрний хувирал зэргийг дуурайж шоглосон нь зарим хүмүүсийн дургүйцлийг хүргэв. Түүний энэ үйлдлийг интернэт хэрэглэгчид буруушааж, Жижийг Доналд Трампаас ялгаагүй арьс өнгөөр ялгаварлагч хэмээн нэрлэж байна. Тэрээр үйл ажиллагааны үеэр нэлээд олон удаа хувцсаа сольсныг дараах фото зургуудаас харж болно.
















#music #celebrity #AMA #GiGiHadid #SelenaGomez