Dota 2-ын дэлхийн аваргад оролцох эхний 12 багийн нэр тодорлоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-08-17

E-Sport-ын хамгийн том төлөөлөл болох "Dota 2" тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 15-30-ны хооронд Сингапур улсад болно.

Тэгвэл тус тэмцээнд оролцох эхний 12 багийн нэр тодорсон байна. Dota 2-ын хамгийн том лиг болох "Valve" компаниас зохиодог "Dota Pro Circuit" лигийн хамгийн өндөр оноотой 12 баг дэлхийн аваргад оролцох эрхээ авчээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 баг оролцох ёстой. Тиймээс Өмнөд Америк, Хойд Америк, Баруун Европ, Зүүн Европ, Хятад, Зүүн Өмнөд Ази гэсэн зургаан бүс тус бүрээс нэг багийг сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалт есдүгээр сарын 3-18-ны хооронд болно.

Зүүн Өмнөд Азийн сонгон шалгаруулалтад нь DPC лигийн Зүүн Өмнөд Азийн хоёрдугаар зиндаанд дэд байрыг эзэлж ирэх жил дээд зиндаанд тоглохоор болсон Монголын "Team Lilgun" баг оролцоно.

Харин үлдсэн хоёр багийг "Last Chance Qualifier" хэмээх хоёр удаагийн тэмцээнээр тодруулах учиртай.

#Спорт