Хөгжим сонсвол УХААНТАЙ БОЛНО


Үжин | YOLO.MN
2016-11-22

Яагаад гэж үү? Хөгжим сонсоход тархины бүх эд эс зэрэг ажилладаг бөгөөд Моцартын сонатыг 15 минут сонссоноор таны IQ-г есөн оноогоор нэмэгдүүлдэг болохыг нэгэн судалгаанд дурджээ. Харин минутад 60 цохилттой барокко төрлийн хөгжим сонсох нь илүү урт хугацаагаар хичээл хийж,  их зүйл цээжлэхэд нөлөөлдөг гэнэ.

IBM, Shell, Dupont   зэрэг дэлхийн томоохон компаниуд дуу хөгжим ашиглан ажилтнуудаа хоёр дахин хурдан сургадаг ажээ.

Мөн хөгжмөөр хичээллэдэг хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар найман сарын турш хөгжмийн зэмсэг тоглож байсан хүний ой тогтоолтын IQ 46 хувиар нэмэгддэг бөгөөд тэдний анхаарал төвлөрөл, мэдрэхүй, тогтоох чадвар сайжирдаг байна.

Сонирхолтой нь дуу хөгжмөөр хичээллэдэг байсан хүмүүсийн архи, тамхины хэрэглээ ердийн хүнийхээс бага байдаг нь судалгаагаар нотлогджээ. Түүнчлэн хөгжим сонсоход тархины бүх хэсэг зэрэг ажилладаг бөгөөд өдөрт 5-10 дуу сонсоход сэтгэл гутралд орох магадлалыг 80 хувиар бууруулдаг байна.

ГЭХДЭЭ!!! Зам хөндлөн гарахдаа чихэвчээ ЗААВАЛ чихнээсээ авч хэвшинэ үү wink

#music #freetime